Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” чуулганд оролцоно

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад Төрийн айлчлал хийж байна.  Тэрээр өнөөдөр болон маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ.  Харин дөрөвдүгээр сарын 26-28-нд Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцох юм. Энэ нь Төрийн тэргүүний анхны томоохон хэмжээний айлчлал болж байна. “Бүс ба зам” дээд түвшин уулзалтыг Ши Жиньпин дарга санаачилсан бөгөөд хоёр жилд нэг удаа болдог. Өмнөх уулзалтад Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат оролцож байсан юм. Ерөнхийлөгч “Бүс ба зам” дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөжээ.  Мөн ирэх баасан гаригт Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалын үр дүнгийн талаар Хятадын  Гадаад хэргийн яамнаас албан ёсны хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм байна. Түүнчлэн, Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд хоёр орны жүдо бөхийн тамирчдын хамтарсан бэлтгэлтэй танилцана гэсэн мэдээлэл ч байна. “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад энэ жил 150 орны 5000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Түүнчлэн НҮБ-ыг багтаасан олон улсын 90 гаруй байгууллагын төлөөлөгч ирнэ. Уулзалтыг олон улсын 4000 гаруй сэтгүүлч  сурвалжлахаар ажиллана гэсэн байна. БНХАУ нь 2013 онд далайн болон хуурай замын дэд бүтцийг бий болгох, эртний Ази, Европ, Африкийг холбосон замыг сэргээхийн тулд “Нэг зам, Нэг бүс” төслийг эхлүүлэх санаачилгаа танилцуулжээ. Энэ нь дэлхийд нээлттэй эдийн засгийг бий болгох, дэлхийн хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй платформыг байгуулах, хамтарсан орнуудын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зорилготой төсөл юм. “Бүс ба зам” уулзалтын эхний өдөр 12 сэдвийн талаар хэлэлцэхээс гадна улс орны тэргүүн нар оролцсон хурлыг анх удаа хийх юм. Харин чуулганы сүүлийн өдөр оролцогч орнуудын тэргүүн нар, төлөөлөгчид оролцсон дугуй ширээний хурал болох юм байна. Ер нь “Нэг зам, Нэг бүсийн хамтын ажиллагаа, гялалзсан ирээдүйг бий болгох,  өндөр төвшний хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих” асуудал нь энэ удаагийн чуулганы гол сэдэв байх юм. Зочдын хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинера, Этиопийн ерөнхий сайд Аби Ахмед, Малайзын ерөнхий сайд Махатир Мохамад, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард зэрэг олон орны төлөөлөгч оролцохоо мэдэгджээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.24 № 85 (6052)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 21 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21