Ерөнхий сайд тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ топ гуравт орж ирэв

2019-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН “Сант Марал” төвөөс өнгөрсөн долоо хоногт ээлжит судалгаагаа танилцуулж, топ улстөрчдийг зарлалаа. Судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин  гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдэв. Ийнхүү тэрээр анх удаа топ гуравт багтаж байгаа юм. Хамгийн сүүлд гаргасан судалгаатай харьцуулахад Ерөнхийлөгч нэг байр ухарч, Ерөнхий сайд тэргүүн байрт оржээ. Харин Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа араас нэхэж гарч ирсэн нь энэ удаагийн судалгааны онцлог байв. Түүнчлэн топ улс төрчдийн жагсаалтад Төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар багтсангүй. Топ гурвын араас УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), МАХН-ын дарга, Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь) “Бүгд найрамдах” намын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь)-иар жагсчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж (5.7 хувь), С.Жавхлан жагсаалтын наймд (5.3 хувь)-иар, МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь)-иар топ 10-т багтаад байна. Өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулж,  ард түмний хайртай хүү хэмээгдээд байсан УИХ-ын таван гишүүнээс энэ удаагийн судалгаанд гурав нь нэлээд дээгүүр давхижээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар нар топ жагсаалтад хараахан багтаагүй байна. Түүнчлэн хөдөө орон нутагт хамгийн нэр хүндтэй улстөрчөөр Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэгдсэн байна. Тухайлбал,  Архангай аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 26.2 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 24.6 хувь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 20.0 хувийн саналаар удаалжээ. Мөн Дорноговь аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 27.1 хувийн саналаар тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 22.9 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 18.6 хувийн санал авсан байна. Тэгвэл Булган аймагт явуулсан асуулгаар уг жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 33 хувийн саналаар тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга 18.0 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 16.0 хувийн санал авчээ. Дорнод аймагт ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 30 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга 25 хувь, МАХН-ын дарга Н.Энхбаяр 17.5 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 17.5 хувийн саналаар жагссан байна. Улс төрийн намуудын рейтэнгийг МАН 12.9 хувиар тэргүүлж,  АН 7.3 хувиар удаалж, МАХН 3.8 хувиар  топ гуравт багтжээ. Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаанд орсон иргэдийн 61.3 хувь итгэхгүй байна гэжээ. Түүнчлэн  иргэдийн 64.6 хувь нь дарангуйллын тогтолцоо руу орчихлоо гэж үзсэн, маргааш сонгууль болбол иргэдийн 84 хувь нь оролцоно гэж хариулжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.22 № 82, 83 (6049, 6050)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 20 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21