Элсэгчдийн гаргадаг түгээмэл алдаанууд

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Элсэлтийн ерөнхий шалгалт өгч их, дээд сургуульд суралцах хүүхэд бүр монгол  хэл бичгийн шалгалтыг заавал өгнө. Энэ жил дээрх шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон. Өнгөрсөн сард шалгалтаа хангалтгүй өгсөн элсэгчид дахин шалгалтад хамрагдах юм. Тиймээс БСШУСЯ-ны харьяа Боловсрлын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан, Д.Энхжаргал нараас дараах зөвлөгөөг авсан юм.    -ЭЕШ өгөх элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалтыг таван жил авч байна.  Сурагчдын шалгалтын материалыг шалгаж байхад ямар даалгавар дээр хамгийн их алдаж байна вэ? -Шалгуулагчид үгийн тоог хэтрүүлэн бичих буюу илт дутуу бичиж оноогоо алддаг. Мөн зөв бичих дүрмийн алдаа их гаргадаг. Түүнчлэн эхийн уялдаа холбоо, эхийн бүтцийг алдагдуулан бичих тохиолдол цөөнгүй байдаг. Найруулга зүйн хувьд шаардлага хангахгүй, хар ярианы үгээр бичих, мөн ярьж байгаа юм шиг бичих, мэссэж бичиж байгаа юм шиг бичих тохиолдол их байна. Мөн босго оноогүй байснаас зарим нэгэн даалгаврыг огт хийхгүй өгөх хандлага түгээмэл гардаг байсан. Энэ жил босго оноотой учраас ийм байдал арилах байх гэж найдаж байна. -Гадаадад олон жил амьдарсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд энэ шалгалттай санал нийцэхгүй байгаагаа хэлж байсан. Энэ талаар БҮТ ямар байр суурьтай байгаа вэ? -Энэ шалгалтын агуулга нь ямар нэг хөтөлбөрт суурилсан шалгалт биш. Өөрөөр хэлбэл, бүрэн дунд боловсролын монгол хэлний хичээлийн хөтөлбөрөөр ийм чадвар эзэмшсэн байна гэдэг бол тусгайлан хичээллэсэн хүүхдэд хамааралтай гэсэн үг. Харин энэ монгол хэл, бичгийн шалгалтын агуулга нь монгол хүн бүрийн мэдэж байвал зохих зүйлийн тухай ярьж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, ЕБС төгсөж байгаа хүүхэд ойролцоогоор 600-700 үгтэй эх зохиол уншаад түүнийг хэрхэн ойлгосноо илэрхийлж чадах. Ойролцоогоор 40-50 үгтэй бичлэг дотроос түгээмэл хэрэглэгддэг зөв бичгийн дүрмийн алдааг олж илрүүлээд түүнийг зөв болгон бичих. Монгол бичгээр хөрвүүлэх болон өөрийн үзэл бодол, саналыг зохион бичлэг болгон бичих чадварыг сорьж байгаа нь монгол хүн бүрт байх наад захын чадвар байх ёстой. Иймээс энэ тал дээр нэг их санал гомдол гарахгүй байх гэж бодож байна. Монгол хүн бүр эх хэлээ мэддэг, дээдэлдэг байх учиртай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 № 79 (6046)  
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

13 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

13 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 48 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 51 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16