50:50

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН, Ч.ЗОТОЛ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр эрх баригч нам төлөвлөөд байна. Тэгвэл нөгөө талаас эцэг хуулиа өөрчлөх цаг үе мөн үү, 2016 онд бүрэлдсэн парламент хуулийн өөрчлөлтийг хийх чадамжтай эсэх асуудлаар хуульч, судлаачид байр сууриа илэрхийлж эхэллээ. Энэ талаар бид МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхан, ХЗДХ дэд сайд асан Б.Энхбаяр нарыг “50:50” буландаа урьж, үзэл бодлыг нь сонссон. “Одоогийн парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж бий юу?” энэ асуултад тэд ингэж хариулж байна.  

Ч.Өлзийсайхан: МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй

  -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу гэвэл заавал оруулах ёстой гэж хэлэх байна. Харин ийм шаардлага байгаа дээр нь тоглолт хийж эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар, хяналтаас гарах, өөрсдийгөө аврах, гэмт үйлдлээ нуух гэсэн оролдлого байгаа мэт сэтгэгдэл төрөөд байгаагаа нуухгүй хэлье. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдгийн нотолгоо нь Үндсэн хууль батлагдсанаас хойшх 27  жилийн хугацаанд засгийн эрх мэдэл ард түмний гарт огт очсонгүй. Ард түмний баялаг ард түмнийх биш болж гадна дотнын хэсэг бүлгийн гарт орчихлоо. Төр нь түүнийг хянаж чаддаггүй, арга хэмжээ авч чаддаггүй, хэн ч засгийн эрхэнд гарсан хувь хүнийхээ сайн шинжийг ард түмний төлөө зориулахаасаа урьдаар төрийн эрх мэдэлд байгаа байдлаа ашиглан өөрсдийн сайн сайхан байдлыг хангадаг болсон зэргээр харагддаг. Үүнд эрх мэдэлд очсон бүхэн гаршиж байна. Энэ нь муу хүмүүс сонгоод байгаад биш тогтолцоо нь өөрөө ямар ч хариуцлага, хяналт тавих боломжгүй байдлаар бүтсэн учраас сайн хүмүүс ч байсан эвдэрч байна. Шударга бус хүмүүст бол бүр их хяналтгүй баялгийг ашиглах боломж бий болгож байна. Тогтолцоо нь ийм сул учраас эрх мэдэл бүхий албан тушаалд шударга хүмүүсийг ажиллуулах биш харин хань хамсаатан, садан төрлөөрөө орж нийтийн баялгийг төвөг багатайгаар шамшигдуулах боломжийг олгож байна. Иймд байдлыг өөрчилье гэвэл Үндсэн хуулийг шинэчлэхээс өөр аргагүй. Үндсэн хуульд хуйвалдаж өөрчлөлт оруулах, оруулахыг завдах нь хориотой. МАН үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхдээ судлаачдаас ялангуяа, энэ өөрчлөх гээд байгаагийн учир шалтгааныг тодорхой хэлж буй судлаачдаас зугтаж байгаа.  

Б.Энхбаяр: Парламентын чадамжид эргэлзэж байна

  -Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт хийх вэ гэдэг дээр хуулийн төслийг харахад зөв зүйлүүд байна. Хийдэлтэй заалтууд ч бий.  Гэхдээ бид одоо цагт хоёр төрлийн хүмүүсээс их болгоомжлох хэрэгтэй. Нэгдүгээрт, юу ч мэдэхгүй хүмүүс, дараагийнх нь юу ч хийж магадгүй хүмүүс. Хоёр дахь хүмүүс нь нэгдэхээсээ илүү аюултай. Одоогийн парламентын бүтцийг харахад хоёр дахь төрлийн хүмүүс дийлэнх нь байна. Ер нь парламентын чадамж гэдэг маань чадавхи, хүлээн зөвшөөрөгдөх байдал гэсэн хоёр ойлголтын нийлбэр байдаг. Гишүүдийн тооны хувьд энэ парламентад  чадавхи байгаа. 57 гишүүн батлах ёстой байдаг. МАН дангаараа 64 суудалтай, дийлэнх олонх байна. Энэ тоогоороо бол Үндсэн хуулийг өөрчилж болж байна. Харин чадамж буюу хүлээн зөвшөөрөгдөх байдалд эргэлзэж байна. Миний дээр хэлсэн дээрх хоёр төрлийн хүмүүс олонхи байгаа учраас энэ парламентыг чадамжгүй болгож байна. Би уг нь энэ парламентыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэдэгт итгэлтэй байсан. Харин сая болж өрнөсөн үйл явдлуудын дараа энэ үзэл санаа минь өөрчлөгдсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг УИХ маань өөрийнхөө толгойн дээр гаргаад залчихлаа. Ард түмнээс сонгогддог тэдний сонголтын талбар байх ёстой УИХ-ынхаа дээр гурван хүнийг тахичихлаа. Тэр гурван хүний үгийг өөрсдийнхөө баталж байгаа хуулиас дээгүүрт үзэж байна. Ийм дүр зургийг харахаар юу ч хэлж мэдэх буюу хоёр дахь төрлийн хүн парламентад нэгдэхээсээ ч олон байгаа юм байна. Тэдэнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд ч байгаа л байх. Ялангуяа, хулгай хийж байгаад баригдсан.  Тэрэндээ барьцаалагдчихсан бос гэвэл босч хэвт гэвэл хэвтэж мэдэх ийм хүмүүс байгаа учраас парламентын чадамжид эргэлзэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 № 79 (6046)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 17 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21