Ж.Эрхэмбаатар: Беркели холын мөрөөдөл биш

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Энэ удаагийн “Миний сургууль” буланд хуульч Ж.Эрхэмбаатарыг урилаа. Тэрээр 2005 онд МУИС-ийн  Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорнийн их сургуулийн Беркели дэх хуулийн сургуулийг төгссөн. Беркелийн хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан цөөн хуульчийн нэг юм.  Түүнээс Беркели их сургуулийн тухай, монгол залуусын тэнд суралцах боломжийн талаар сонирхлоо.    “Беркели бол холын мөрөөдөл биш” гэдгийг тэрээр онцлов.  Ж.Эрхэмбаатар  2005 онд МУИС төгсөөд нэлээд хэдэн жил Монголдоо ажиллажээ.  Эрчим хүч, дэд бүтэц, компани, худалдааны болон үнэт цаасны салбарт хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байсан гэнэ.  Тэгээд өөрийнх нь эзэмшсэн боловсрол ирээдүйд зорьж мөрөөдсөн бүхнийг нь бүтээхэд дутагдалтай санагдаж гадаадад боловсрол эзэмших болжээ.  Тухайн үед гадаадын алдартай таван сургуульд бүртгүүлж, Беркели,  EMLE хоёроос тэнцсэн хариу авчээ.  Ийнхүү Дэлхийн шилдэг арван сургуулийн дөрөвдүгээрт жагсдаг Беркелиг сонгон суралцсан түүхтэй. Тэрээр “Хэрэв залуус маань гадаадад суралцахаар нэгэнт шийдсэн бол жилийн өмнөөс сургуулиа сонгож,  суралцах хүсэлтээ 5-10 сургуульд явуулах хэрэгтэй” гэлээ.  Зарим сургууль онцлогоосоо шалтгаалан судалгааны төлөвлөгөөг шалгуур болгодог бол нөгөө хэсэг нь тухайн мэргэжилдээ гаргасан амжилтыг харж элсэлтээ авдаг байна. Ж.Эрхэмбаатар хичээлийн жил эхлэхтэй АНУ- д очжээ.  Анх сургууль дээрээ очоод олон зүйлийг гайхан хүлээж авсан байна. Тухайлбал, Сургуулиас төрөн гарсан Нобелийн шагналтнуудын автомашины зогсоол, 12 сая номтой номын сан, зэрэг олгох 300 гаруй төрлийн сургалт гээд түүнийг гайхшруулах зүйл олон байжээ.  Ийнхүү тэрээр хичээлдээ орж өдөр бүр өглөөний 08.00 цагаас 16:00 цаг хүртэл хичээллэж, түүнээс хойш номын санд сууна.  Бүхий л цагаа хичээлдээ зориулж байж  хичээлээ бүрэн ойлгодог байсан гэлээ.   Мөн тэрээр “Ер нь хүний боловсрол эзэмших хамгийн наад захын энгийн ойлголт нь сууж сурах юм билээ. Сууж сурсан хүн үр дүнтэй суралцаж чаддаг. Тэнд өнгөрүүлсэн нэг жил гаруйн хугацаанд суралцахын зэрэгцээ тухайн улсын хөгжил цэцэглэлт, дэг журам, амьдралын хэв маягтай танилцаж, өдөр бүр шинээр нүд маань нээгддэг байсан” гэлээ. Ийнхүү тэрээр   Беркелигийн их сургуулийн  Хууль зүйн сургуулийг төгсч эх орондоо ирээд “Ананд Адвокатс” ХХН-д партнер хуульч ажиллаж байна.  Мөн Монголын Хуульчдын Холбооны удирдах дээд байгууллага болох Зөвлөлийн анхны гишүүдийн нэгээр сонгогдсон байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 № 79 (6046)
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

14 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

14 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 5 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 8 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 49 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 52 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16