Д.Эрдэнэбат: Эрүүдэн шүүсэн гэх дуулианаар халхавчлан хэргийг будлиулах вий

2019-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ  дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга,  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын байр суурийг хүргэж байна. -Ардчилсан намын зөвлөл үйл ажиллагаагаа эхлүүлж анхны хуралдаанаа хийлээ. Ямар шийдэлд хүрэв? -Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хоорондоо маргалдаж, эрх мэдэл, сандал суудал булаацалдсанаас өөр юу ч хийсэнгүй. Ард иргэдийн ахуй амьдрал, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд ороод байна. Инфляцийн төвшинг найман хувиас дээш гаргахгүй гэж амлаж байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт 9.7 хувь болж өссөн байна. Эдийн засаг өсөлттэй байгаа гэсэн ч инфляцийн төвшин буухгүй байнга өсч байгаа. Энэ нь ард иргэдийн худалдан авалтад онцгой нөлөөлж байгаа. Үндсэн чиглэл дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн нь эсрэгээрээ явсан. ЖДҮ-гийн бизнес эрхлэгчдийн авах байсан зээлийг эрх баригчид зохион байгуулалттайгаар завшсан хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй л байна. Мөн уул уурхайн чиглэлийн том төслүүд бүгд зогссон. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж гарсан. Тавантолгойн нүүрсний ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилт, явцыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй. Мөн өнөөдөр төмөр замын асуудал шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан.  Нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна. -Эрүүдэн шүүсэн гэх дуулианыг өдийг хүртэл ярьж байна. Танай зөвлөл энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? -Энэ хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаа. Эрүүдэн шүүсэн асуудал хүний эрхийн ноцтой асуудал мөн. Энэ асуудал ардчилсан улс оронд байж болохгүй зүйл гэдэгтээ бид санал нэгдэж байгаа. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэдэг дуулианы ард С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулах, будлиулах асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Зөвхөн эрүүдэн шүүсэн гэдэг асуудлыг хэлэлцээд, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд хариуцлага тооцоод С.Зоригийн хэргийг бүдгэрүүлэх асуудлыг  бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс түр хороо энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Хэргийн захиалагчийг зайлшгүй олох шаардлагатай. Тиймээс бид санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээр дамжуулан асуудлыг тавих болно. -Хэнтий аймагт нөхөн сонгуулийн тов гарсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал ч яригдаж эхэллээ? -Үндсэн хуулийг тойрсон асуудал маш эрчимтэй яригдаж байна. УИХ одоо ганцхан бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ сөрөг хүчингүй болсон. Тиймээс ганцхан бүлэгтэй энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан. Үндсэн хуулийг өөрчлөхөд нэг шаардлага байх ёстой. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин болоод Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт явах ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Хэрэв өнөөдөр үнэмлэхүй олонхи сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхийн төлөө явах бол бид эсрэг байр суурьтай байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.16 № 78 (6045)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 21 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21