Г.Алтанд залилангийн хэрэг нээсэн үү?

2019-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Капитал” банк татан буугдаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө, харилцагч нарын хадгаламжтай холбоотой шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л яваа. Тэрээр “Капитал”  банкинд 84 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигч байжээ. Банкны дампуурлын дараа Г.Алтан “Бусдын адил хүнд байдалд орлоо” гэдгээ мэдэгдсэн байдаг. Гэвч тэрээр энэ удаагийн дампуурлаас хохиролгүй үлдэх арга сүвэгчилсэн байж магадгүй байна. Санаж байгаа бол 20-оод хоногийн өмнө “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв дээр иргэдийн иргэний үнэмлэхийг хурааж, тодорхой хувь өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнийг зарим хүн Г.Алтантай холбож байсан нь үнэн. Тэгвэл Г.Алтан “Капитал” банкны нэр дээрх 84 тэрбумын хадгаламжаа тарааж, 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж магадгүй болчихлоо. Хэрэв тийм бол Г.Алтан “Капитал” банкны дампуурлыг тэр үеэс л мэдсэн байж таарах нь. Энэ нь 84 тэрбумын хадгаламжтай Г.Алтангийн хувьд ашигтай хувилбар. Учир нь банк дампуурлаа гэхэд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийг даатгалаас хохиролгүй болгодог. Харин түүнээс дээш хадгаламжтай бол асуудал нэлээд бүрхэг. Банкны хувь эзэмшигчдээс хадгаламжийн мөнгөө нэхэмжлэх дүрэмтэй ч үүнтэй холбогдох эрсдэлийг хадгаламж эзэмшигч өөрөө үүрдэг байна. Тэгэхээр Г.Алтан энэ бүхнийг анхнаасаа тооцоолж, мөнгөө авч үлдэх гэж нэлээдгүй хүчин чармайлт гаргасан бололтой юм. Монголбанкны гаргасан мэдэгдэлд “Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан” гэдгийг дурджээ. Энэ нь  хадгаламж эзэмшигчид бараг бүгдээрээ алдагдал хүлээхгүй, 100 хувь даатгалаас мөнгөн хөрөнгөө гаргуулах боломжтой гэсэн үг. Энэ дотор Г.Алтангийн 84 тэрбум төгрөг хамгаалагдаад орчихсон л яваа бололтой байна. Тэгвэл Г.Алтанд энэ хэрэгтэй холбоотойгоор залингийн хэрэг нээсэн гэх мэдээлэл ч байна. Хэрэв Г.Алтан ийм арга хэрэглэж, “Капитал” банкны дампуурлаас хуурай үлдэж байгаа бол энэ гэмт хэргийн чанартай болж магадгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Банкны дампуурлыг хэд хоногийн өмнөөс мэдэж, бэлтгэж эхэлсэн. Хэнээс хаанаас мэдээлэл авсан, иргэдтэй ямар гэрээ, хэлцэл хийж, мөнгөө байршуулсан гээд шалгах асуудал олон гарах нь ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.15 № 76, 77 (6043, 6044)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 21 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21