Ардын нам Г.Алтангаас авсан 1 000 000 долларын зээлээ төлсөн үү?!

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын генсек байхдаа Г.Алтан хатагтайгаас 1.0 сая ам.доллар зээлсэн. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Г.Занданшатар, Г.Алтан хоёр Зээлийн гэрээ байгуулж, 1.0 сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авсан байдаг. Энэ мөнгийг “...МАН-ын дотоод үйл ажиллагаанд” зарцуулах зориулалтаар авсан тухайгаа уг Зээлийн гэрээнд тусгаж байжээ. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө Г.Занданшатар, Г.Алтан хоёр бас Барьцааны гэрээ байгуулсан. 1.0 сая ам.долларын барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг  мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газрын хамт барьцаалжээ. Тэр нь тухайн үед Нийслэлийн МАН-ын байр байсан, сүүлд Үлэг гүрвэлийн музей болчихдог, олны мэддэгээр Лениний музей юм. Энэ хоёр гэрээ байгуулагдсанаас хойш зургаан жил таван сар болжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд МАН, Г.Алтан хоёр шүүхээр заргалдсаар байсан. Шүүхийн шийдвэр Г.Алтангийн ч талд, МАН-ын ч талд гарч, дээр доороо орсоор байсныг олон нийт санаж байгаа биз. Г.Занданшатарын дараа хоёр ч генсек солигдсон. Харамсалтай нь Г.Алтангийн 1.0 сая ам.долларыг өнөө хэр нь төлөөгүй байна. Уг нь МАН-ынхан 2016 оны сонгуулиас хойш төр, засгийн эрхийг дангаар барин Г.Алтангийн өр байтугайг дарах хэмжээний бяртай болсныг монголчууд бүгдээрээ л мэднэ дээ. Гэвч Г.Занданшатарын тавьсан өрийг Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан хоёр төлөхийг хүсээгүй бололтой. Г.Алтан хамгийн сүүлд, яг жилийн өмнө энэ талаар ам нээхдээ “...Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа  чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” гэж хариулсан байдаг. Түүнээс хойш Г.Алтангийн өрийг төллөө гэж лав дуулдаагүй. Ингэхээр Г.Занданшатарын гарын үсэг зурж зээлдсэн 2012 оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш яг 6.5 жил болж байна. 77 сар гэсэн үг. Алданги энэ тэр ярихгүйгээр Зээлийн гэрээн дэх 2.9 хувийн хүүгээр тооцоход, дээрх хугацаанд төлөх ёстой хүүгийн төлбөр нь 2233000 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга/ ам.доллар болж байна. Үндсэн зээлтэйгээ 3233000 /гурван сая хоёр зуун гучин гурван мянга/ болно. Үүнийг ам.долларын өнөөдөр /2019.4.11./-ийн ханшаар бодвол 8.5 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө бол Г.Алтанд төлөх МАН-ын өр юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.12 № 75 (6042)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 21 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21