Эрүүдэн шүүсэн асуудлыг шалгах түр хороо байгуулна

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын ээлжит чуулган өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд АН-ын бүлэг тарсныг  УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор зарлав.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан намаасаа хөөгдөж, Л.Болд намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан.  Хуулийн дагуу нам бүлэггүй болох асуудлыг УИХ-ын дарга чуулганы хуралдаанд танилцуулах ёстой байдаг. Тиймээс өчигдрөөс АН албан ёсоор бүлэггүй болж, парламент сөрөг хүчингүй болсон анхны хуралдаанаа хийснээрээ онцлог байв. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Эрүүдэн шүүсэн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.  Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж  “Бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад гурван жилийн нүүрийг үзэж байна.Түр хороо байгуулаад бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юм хийдэг цөөн хүн оруулаад ажлыг нь эхлүүлээд өгөөч. Миний бодож, төсөөлж байснаас айхтар зүйл болсон байна. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн  хэсэг нь шүү” гэлээ.  Ийнхүү ажлын хэсэг байгуулах асуудлыг гишүүдийн олонх дэмжиж, удахгүй бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхээр болов. Түүнчлэн, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Харин Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд   59.5 хувиар бүхэлд нь баталсан юм. Ингэснээр сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2020 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.12 № 75 (6042)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 18 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21