Ц.Оюунбаатар: Энэ УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрх байхгүй

2019-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх товтой байгаа. Энэ асуудлын эргэн тойронд МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа. -УИХ удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ талаар та болон танай нам  ямар байр суурьтай байгаа вэ? -Өнөөдрийн улс төр,бизнесийн мухардмал байдлаас гарах гарц нь Үндсэн хуулийн шинэчлэл юм. Харамсалтай нь эрх баригч нам Үндсэн хуулийн шинэчлэл, зарчмын гол асуудлуудад анхаарал хандуулсангүй. Зарим хийсвэр өөрчлөлтийг хийснээр асуудлыг шийдэх гэж оролдож байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийг цогцоор нь  шинэчлэх ёстой.Өнөөдөр төрийн эрх ард түмний гарт биш байна. 76 хүн сонгуулийн жижиг тойргоор мөнгө тарааж сонгогдсоноос болж улс төрийн хямрал нүүрлэсэн. Тэр хүмүүс сонгуульд зарцуулсан мөнгөө олж авах гэж ЖДҮХС-гийн зээл, “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн зээл гэх мэт төрийн өмчийг, татвар төлөгчдийн хөрөнгийг завших асуудал хавтгайрлаа. УИХ хяналтаас гарчихлаа. Баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн тунхаглалын заалт байгаа боловч Монголын ард түмэн баялгаа өмчилж чаддаггүй. Гэтэл энэ асуудал яригдсангүй, зөвхөн гадныхантай нийлсэн 30 гэр бүл Монголын бүх баялгийг хулгайлан зөөж одоогийн байдлаар мэдэгдсэн 20 гаруй тэрбум ам.долларыг гадаадын оффшор бүсэд байршуулсан байна. Төр засгийн үйл ажиллагааны энэ их хоосрол, доголдол  явсаар Үндсэн хуультай холбогдож байгаа гэж бид үздэг. -Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн тухайд юу хэлэх вэ? -1992 оны Үндсэн хууль шилжилтийн хууль, тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Харамсалтай нь 2010 оноос хойш энэ хуулийн нийгэмд үйлчлэх нөлөөлөл байхгүй болсон. Ганц хоёр заалт, жишээ нь 15 сайдыг 10 болгож өөрчлөөд юм уу, эсвэл орон нутгийн сонгуулийн асуудлыг өөрчлөөд Монгол Улсыг дамнасан том хямралыг шийдвэрлэж чадахгүй. -МАХН-аас Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл санаачлан боловсруулж, ард түмэнд танилцуулсан. Энэ төсөл юугаараа давуу вэ? -Бид   ард иргэд, улс төрийн нам, иргэний нийгэм, хөдөлгөөнүүдийн төлөөлөл  тойрч сууж байгаад шинэ тавдугаар  Үндсэн хуулийг хийх шаардлагатай гэсэн саналыг дэвшүүлж ирсэн. МАХН хуульч, судлаачидтай хамтран Дээд хуулийн  төсөл боловсруулж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг тойрч гурван удаа санал аваад явж байна. Одоогоор зуу гаруй мянган хүн хэлэлцүүлэгт оролцсон. Бидний хувьд бүх улс төрийн нам оролцож, тал талаасаа ярьж, ард түмнийхээ саналаар шийдэх ёстой гэж үздэг. -Өнөөдрийн нөхцөл байдалд Үндсэн хууль батлах боломж бүрдсэн гэж та үзэж байна уу? -Өнөөгийн УИХ-д МАН дангаараа 65-64  суудалтай байгаа. Ардын нам олонхиороо түрий барьж, дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж таарахгүй. “60 тэрбум”-ын авлигаар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авснаа энэ намын өнөөгийн  удирдлагууд хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудалтай холбогдуулж, тухайн үеийн намын дарга, УИХ-ын дарга байсан М.Энхболдыгоо  огцруулсан. Тиймээс МАН-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс суртахууны эрх байхгүй гэдгийг жирийн иргэд, олон нийт шүүмжилж байгааг бид бас хуваалцаж байгаа. Бид нэг  эх оронтой, гурван сая иргэнтэй. Бүгд тойрч суугаад Үндсэн хуулиа баталж болно. Үндсэн хуульдаа монгол хүн байгалийн баялагтаа эзэн суух эрхийг баталгаажуулах ёстой. Баялаг бол монгол хүн бүрийн дундын өмч гэдгийг хуульчлах ёстой. -УИХ-ыг хоёр танхимтай болгоё гэсэн саналууд яригддаг. Энэ талаар? -Төрийн тогтолцоогоо оновчтой, хоёр шатны парламенттай болгож байж бид улс орноо эрчимтэй хөгжүүлэх үүд хаалгыг нээнэ. Энэ бол 5-10 жилийн дотор Монгол орноо хөгжүүлэх нөхцөл бололцоог авчирна. Үсрэнгүй хөгжил бол бид нэг зүгт хамтын хүчээр харж байж л бий болно. Тухайлбал, бид болсон явдал ярьж, өнгөрснийг харах бус, чи тийм байсан, тэр ийм байсан гэж ярилгүй  хөгжлийнхөө цогц бодлогыг ярьж Үндсэн хуулиа хамтран батлах нь зүйтэй. Ингээд эрчимтэй хөгжлийн зам руу улс орноо залъя гэсэн зарчмын саналыг бид тавьж байгаа. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21