Томилогдоод хоёр сар ч болоогүй Хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй тулав

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 27-нд ажилдаа орж, тамга тэмдгээ хүлээн авч байв. Түүнээс хойш хоёр сар ч  болоогүй байна. Гэтэл С.Амарсайханыг огцруулах тэмцэл аль хэдийнэ өрнөж эхэллээ.  Дөрөвдүгээр сарын 5-нд Гэр хорооллын хөдөлгөөнөөс түүнийг огцруулахаар жагссан бол  өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд НЗДТГ-ын үүдэнд жагсч, Хотын даргыг огцрохыг шаардав. Хаврын улс төр ийнхүү С.Амарсайханыг “онилсон” нь хэд хэдэн тодорхой  шалтгаантай. Нэгдүгээрт, Баянзүрх дүүргийн сонгуулийн маргаан. Эрх баригч нам дүүргийн удирдлагыг гартаа авахаар хэт их улайрч эхэлсэн. Өнгөрсөн сарын 23-нд ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль тус дүүрэгт болсон байдаг.  Гэвч сонгуулийг зохион байгуулсан хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ хүчингүй болгосон.  Тэгэхээр Баянзүрх дүүрэгт дахин сонгууль эхнээсээ явагдах үндэслэлгүй байв. Харин МАН-ынхан дахин сонгуулийг хүчээр явуулж, өөрийн хүнийг “хүчээр” ялуулсан байдаг. МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Галхүү сонгуульд ялж, сонгуулийн хорооноос батламжаа хүртэл гардаад байв. Харин үүний дараа Ц.Галхүүг сонгуульд оролцохдоо мөнгө тараасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас  шалгаж, сонгуулийн хорооноос батламжилсан тогтоолыг үндэслэлгүй болгов. Үүний дараа МАН-ынхан БЗД-ийн Засаг даргын Тамгын газар руу хүчээр дайрч, хүртэл үзэв. Ийм хачин үзэгдэл, утгагүй үзэгдэл Баянзүрх дээр үүсээд байгаа. Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүсээд байгаа нөхцөл байдлын  шийдлийг олохгүйгээр харин ч дайран дээр нь давс цацчихсан байдаг. Хууль бус болсон дахин сонгуулийн дүнг үндэслэн захирамж гаргаж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилоод байгаа. Дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж шийдвэрлэх ёстой байдаг. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн өдөр хуралдаагүй, дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх талаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй байдаг. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн АН-аас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүртэл хүргүүлсэн байдаг. Түүнчлэн өчигдөр Баянзүрх дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа,  Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн.  Энэ үеэр Д.Пүрэвдаваа “Манай дүүрэгт хүчингүй болсон заалтыг үндэслэн дахин сонгуулийг зохион байгуулсан. ҮХЦ-ээс шийдвэр  гаргаад , үүний дагуу УИХ хэлэлцээд энэ заалтыг хасчихсан. Гэтэл дүүрэг дээр сонгуулийн хороо хуралдаад хүчингүй болсон заалтыг үндэслэж байгаад энэ сонгуулийг зарлачихсан. МАН өөрсдөө хууль бус сонгууль зарлачихаад, үүн дээрээ нэр дэвшүүлсэн  Б.Галхүү нь мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Ийм бусармаг байдлаар дүүргийн удирдлагын эрхийг нь авах гээд байна” гэлээ.  Мөн тэд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн юм. Ер нь энэ бүх асуудлыг цаана Хотын дарга С.Амарсайханы эрх ашиг яваад байна гэж ярих ч хүмүүс байна.  Учир нь Туул голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүс хэмээн заасан байдаг. Гэвч Туулын бургасыг хядаж,  20 орчим метрийн зайд барилга байгууламж барьсан “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал олны анхаарлын төвд дахин орж ирлээ. Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд цахим хуудастаа “Яг нарийн тооцуултал 2.0 га биш 5.6 га сүйтгэгдсэн байна. Нэг га-д 2500 орчим бут бургас ургадаг гэсэн тооцоо байдаг юм байна. Тэгэхээр 14 мянган бут бургас устгагджээ. Нэг бут үндсэнд дунджаар 50 ширхэг мөчир гэж үзвэл 700.000 мөчирлөг бургас хядуулсан байна. Байгаль орчны яам үүнийг 9.2 тэрбум төгрөгний хохирол учирсан байна гэж тогтоожээ” хэмээсэн байна. Тус компанийг Хотын дарга С.Амарсайхантай хамаарал бүхий аж ахуй нэгж гэдгийг мэднэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар “Зүүнбаян рефайнери” С.Амарсайхантай хамааралтай юм билээ. Ядарсан нэгэнд арга хэмжээ авдаг ч задарсан компаниудаа тойрч өнгөрөөд байгаа” хэмээн шүүмжилж байсан удаатай. “Зүүнбаян рефайнери” компани нь  нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан ч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд үлэмж хохирол учруулсан байдаг. Байгаль орчинд хохирол учруулсан гэгдэж, 2014 онд зургаан сая 560 мянга, 2016 онд 12 сая төгрөгийн торгууль төлж байжээ. Түүнчлэн, 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд  тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Гэвч тус компани барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Хотын дарга С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө “Зүүнбаян рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоохоор болсон хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч “Зүүнбаян рефайнери” компанийн эзэмшил газар, үйл ажиллагаа бүгд Баянзүрх дүүрэгт харьяалагддаг учраас энэ дүүргийн удирдлагад өөрийн хүнээ томилох нь зөвхөн МАН-ын ч биш С.Амарсайханы хүсэл байж болох юм. Ийнхүү олон асуудлаас үүдэн томилогдоод  хоёр сар ч болоогүй Хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй туллаа.... Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.10 № 73 (6040)
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

4 цаг 6 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

7 цаг 46 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

14 цаг 7 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

14 цаг 7 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

14 цаг 7 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин