“МАН-д үндсэн хууль өөрчлөх эрх байхгүй”

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, холбоод  хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн эхэнд  УИХ дахь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулга хийлээ. Тэрээр Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтөд орж буй гол заалтуудын тухайд “УИХ-ыг  хариуцлагажуулах, парламентын  тогтолцоог улам  төгөлдөржүүлэх,  Засгийн газрын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж,  Засгийн газрыг тогтвортой,  хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн шүүхийн  бие даасан байдлыг хангах, орон  нутгийн өнөөгийн тогтолцоог  боловсонгүй болгоход чиглэгдсэн  зэрэг томоохон өөрчлөлтүүдийг  Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтөд  тусгасан” хэмээн онцоллоо. Үүний дараа МАХН, МАН, МҮАН, ИЗНН, ХҮН,МСДН, Либерал нам зэрэг 17 улс төрийн хүчин өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Талуудын байр суурийг хүргэе.  

Ц.Оюунбаатар /МАХН-ын дэд дарга/: Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрх Ардын намд байхгүй

  -Өнөөдрийн улс төр, бизнесийн мухардмал байдлаас гарах гарц нь Үндсэн хуулийн шинэчлэл юм. Харамсалтай нь эрх баригч нам Үндсэн хуулийн шинэчлэл, зарчмын гол асуудлуудад анхаарал хандуулсангүй. Зарим хийсвэр өөрчлөлтийг хийснээр асуудлыг шийдэх гэж оролдож байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийг цогцоор нь шинэчлэх ёстой. Ард иргэд, улс төрийн нам, иргэний нийгэм, холбоод тойрч сууж байгаад шинэ тавдугаар Үндсэн хуулийг хийх шаардлагатай. МАХН хуульч, судлаачидтай хамтран Дээд хуулийн төсөл боловсруулж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг тойрч гурван удаа санал аваад явж байна. Одоогоор зуу гаруй мянган хүн хэлэлцүүлэгт оролцсон. Бидний хувьд бүх улс төрийн нам оролцож, тал талаасаа ярьж, ард түмнийхээ саналаар шийдэх ёстой гэж үздэг. Ардын нам олонхиороо, дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж таарахгүй. “60 тэрбум”-ын авлигаар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авснаа энэ намын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудалтай холбогдуулж, М.Энхболдыгоо огцруулсан. Тиймээс МАН-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс суртахууны эрх байхгүй.  

Б.Цогтгэрэл /МҮАН-ын дарга/: Нийгмийн зөвшилцлийг хангах хэрэгтэй

  -Үндсэн хууль нийгмийн тэгш оролцоотойгоор батлагдаж чадвал дараа нь хүлээн зөвшөөрөгдөх тал нь давуу болно. Нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хаврын чуулганаар удахгүй хэлэлцэгдэнэ. Нэгэнт олон намын тогтолцоотой орны хувьд үүнд улс төрийн намуудын байр суурь чухал. Иймд улс төрийн намууд байр сууриа нэгтгэх зорилгоор хэлэлцүүлэг хийж байна. Ажлын хэсэгт байгаагийн хувьд би дэвшүүлж байгаа олон саналыг дэмжиж байна. Гэхдээ ач холбогдолгүй зарим заалтыг сольж, эрэлттэй байгаа, олон түмний хүсч байгаа заалтуудыг Үндсэн хуульд оруулах нь зүйтэй. УИХ-д нэг нам 65 суудалтай байна гэдэг энэ өөрчлөлтийг хийх түүхэн бололцоо. УИХ таван намтай байхдаа, гурван намтай байхдаа Үндсэн хуулиа өөрчлөх гэж оролдож байсан ч амжилтад хүрээгүй. Тиймээс одоогийн боломжийг ашиглах гэж оролдох нь зөв. Гэхдээ энэ нь нэг нам дангаараа хэрэгжүүл гэсэн үг биш. Бүх намын саналыг авч нэгтгэн аль болох нийгмийн зөвшилцөл дээр олонхийн боломжоо ашиглах ёстой.  

Ц.Ганхуяг /ИЗНН-ын дарга/: Нэг нам олонхи байгаа  нөхцөлд өөрчлөлт хийх  хэрэггүй

  -Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан тэнцвэртэй байж  аливаа улс орон зөв засаглалаар хөгжих ёстой. Харамсалтай нь энэ зарчим хууль батлагдахаас эхлээд  алдагдсан. Үүний үр дагавар нь МАНАН юм. Өнөөдөр дээд шүүхийн шүүгчийг, нэг прокурорыг сольсноор шүүх засаглалыг сайжруулахгүй. Нөгөө талд хардлага байна. Жишээ нь, нэг МАНАН-г нөгөөгөөр солих, эсвэл нэг “Хонгил” нөгөөгөөр солигдох гэх юм уу, ийм нөхцөл байдал давтагдах учраас Үндсэн хуулийг маш нухацтай хэлэлцэж өөрчлөх ёстой. Гэхдээ нэг нам хэт давамгай нөхцөлд өөрчлөх ёсгүй. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Монголын ард түмэн яаж амьдрах вэ, яаж орлогоо өсгөх вэ гээд олон юмыг нарийн ярьж шийдэх ёстой. Гэтэл одоо ярьж буй өөрчлөлтөөр яаж Засгийн газраа тогтвортой байлгах вэ гэсэн  хүрээнд эргэлдэж байна. Төрд хариуцлага, хяналт байхгүйгээс УИХ-ын 49 гишүүн нь ЖДҮ-чин болж, гэмт хэрэг үйлдэж байна. Ёс суртхууны доройтолд орсон УИХ Үндсэн хуулийг хэлэлцэх, батлах, өөрчлөлт оруулах эрхгүй.  

Л.Дашням /Жудагт Монгол хөдөлгөөн/: Үндсэн хуулийг өөрчлөх чадвартай, чадамжтай  УИХ-ыг байгуулъя

  -Үндсэн хуулиа өөрчлөх гэж 12 ажиллалаа гэж талууд ярьж байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс аль болох цөөхөн зүйлийг  өөрчлөх гэж байгаа. Дорвитой өөрчлөлт хийж чадахгүй нь үнэн гэж яриад байгаа. Тэгэхээр хоёрын хооронд өөрчлөлт хийж байхаар 2020 оны сонгуулиар Үндсэн хууль өөрчлөх УИХ-ыг байгуулсан нь дээр. Ер нь бол Үндсэн хууль олон жил болсондоо ч биш хэн нэг хүний эрх ашигт нийцэхэд тохиромжгүйдээ биш, тэр үед юу бодож байв, нийгмийн амьдрал юу харуулав гэдэгт байна. Тэгэхээр өөрчлөлт зайлшгүй байна. Яаж хийх талаар судлаачдын саналыг одоо болтол аваагүй. Өөрийн бодол, үзлээр өөрчлөх гээд байна. Хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулга энэ тэр нь бүгд хэлбэр. Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулийн хэрэгжилтийн дүгнэлт гаргаагүй. Одоо өөр замаар явъя гэж байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх чадвартай УИХ-ыг байгуулах хэрэгтэй.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.10 № 73 (6040)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21