“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?

2019-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Капитал” банкийг татан буулгах шийдвэр дуншсаар өчигдөр л эцэслэгдлээ.  Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгааг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар  банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрчээ. Тус банк өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 28 салбар нэгж, 165.257 харилцах данс эзэмшигч, 56.164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байсан юм. Монголбанкны мэдээлж буйгаар “Капитал” банкинд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа. 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан. Энэ санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан. Үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгохоор зохицуулалт хийсэн гэв. Ер нь бол “Капитал” банк дампуурч татан буугдах нь  эхнээсээ тодорхой байсан. Цаг хугацааны хувьд  гэнэт өчигдөр гарсан нь тус банкийг тойрсон улс төр АН-ын дарга С.Эрдэнэ рүү чиглэсэнтэй холбоотой  гэж эх сурвалжууд хэлж байна. Учир нь одоогоос хэдхэн хоногийн өмнө  тэрээр “УИХ тар”, “ЖДҮ-чдэд хариуцлага тооц”, “60 тэрбумын схемээ ил болго” гэхчилэн эрх баригчдын эмзэг цэгүүдийг хатгасан үгсийг лоозон дээр бичиж жагссан. Ерөнхийлөгчийн бодлогыг ч шүүмжилсэн. Энэ үйлдэл нь “Капитал” банкны асуудлыг түргэсгэжээ. Учир нь тэрээр 2016 оны сонгуулийн өмнө Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Капитал” банкийг маш хүнд байдалд байхад нь өөрийн эрх  мэдлийн хөрөнгөөр дэмжжээ. Тиймээс одоогоос хэдэн сарын өмнө түүнийг “Намын даргаа өгөх үү, нарсандаа явах уу” гэсэн асуудал хүртэл яригдсан байна.  Тэгвэл энэ асуудал өнөөдөр биеллээ олжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.9 № 72 (6039)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 18 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21