Хотын дарга болон Ерөнхий прокурорт шаардлага хүргүүллээ

2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл  хийлээ. Энэ үеэр шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн Б.Жаргалсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Ерөнхий прокурорт хандсан шаардлагад: 1.“Эрдэнэт” үйлдвэр /”Эрдэнэт” ТӨҮГ/-ийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх "Жаст" группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг 2. Монголбанкыг гурван их наяд төгрөгөөр хохироосон Н.Золжаргалын асуудал, 3. Хөгжлийн банкнаас олгосон их хэмжээний зээлийн тухай асуудал 4. Төрийн банкнаас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж, БНХАУ-ын "Шинжиан Шинфа" компанид олгосон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан гэгдэх асуудлын тухай 5. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Д.Содномдаржаа, С.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн гэж олон нийт үэж байгаа тул хэргийг дахин задлах тухай 6.Төрийн өндөр албан тушаалтнууд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, Засгийн газрын тусгай сангуудаас өөрсдийн хамаарал бүхий этгээд болон компаниудад их хэмжээний зээл авахад нөлөөлөл үзүүлсэн гэх асуудал; 7. “Хан ресурс” ХХК-тай холбоотой хэргийг Олон улсын арбитрын шүүхэд ялагдуулсан асуудлыг шалгасан тухай 8.“Төмөртэйн орд”-ыг Гааг хотод болсон Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлж байсан бүрэн эрхт төлөөлөгчдөд нөлөөлж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудын асуудлын тухай 9.Эрдэнэтийн /Эрдэнэт ТӨҮГ/ 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн тухай асуудал 10.Оффшор бүсэд хууль бусаар олж авсан байж болзошгүй их хэмжээний мөнгө байршуулсан аж ахуйн нэгж болон хувь хүний асуудал 11.Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулан шалгасан асуудал 12.Концессын гэрээ 13.60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудал 14.АСЕМ-ын үеэр мөнгө завшсан гэх хэрэг, асуудал 15. “Төрийн сан хөмрөг”-өөс алдагдсан гэх уран зураг, бусад эд зүйлийн тухай; 16. Газрын авлигын тухай 17.”Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр мөнгө угаасан зэрэг асуудлыг шалгуулахыг шаардсан байна. Харин С.Амарсайхан даргад хандсан шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа”-г хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Иймд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль, тогтоомж зөрчиж олгосон газруудын эзэмших, ашиглах эрхийг цуцлах ажлыг нэн тэргүүнд хийхийг шаарджээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21