Аюулгүйн зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх аймаар сүртэй албан тушаалтай болов

2019-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дахин нэг сонгуульт ажилтай боллоо. Төрийн ордонд өчигдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар их хурал гэгч болж, У.Хүрэлсүхийг тэргүүнээрээ сонгожээ. Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн удирдлагууд, онцгой байдал, цагдаагийн тэтгэвэрт гарсан генерал, хурандаа нар, офицерууд гээд энэ холбоонд мянга орчим хүн элссэн гэх мэдээлэл бий. Тэднийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ерөнхийд нь нэгтгэн, удирдахаар болж буй юм. Нөгөө талаар энэ нь У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан бус Ерөнхий  командлагч болж байгаатай агаар нэгэн үзэгдэл байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хурандаа цолтой, энэ салбарт элэгтэй нэгэн гэдгийг мэднэ л дээ. Тэр цэргийн сургуулийг нь ч төгссөн. Хааяа тэр хэн нэгэнд гар хүрчихээд цэрэг зангаа гаргалаа гэж ярих нь ч бий. Харин Монголын Зэвсэгт хүчинд Ерөнхий сайдын хувиар ТББ байгуулж, тэргүүнээр нь сонгогдоно гэж ёстой л санасангүй. Үүнийг эрүүл үзэгдэл үү, үгүй юу гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх л байх. Харин өчигдрийн хувьд олон нийт нэлээд гайхаж хүлээн авсан. Монголын Зэвсэгт хүчин бол тусгай алба. Өөрийн гэсэн хуультай, үүрэгтэй. Тэд хэн нэгэн улстөрч биш, ард түмэн, улс орны эрх ашгийн төлөө зүтгэнэ хэмээн тангараг өргөдөг. Харин улстөрчид энэ салбарыг албан болон албан бусаар “гартаа оруулж” эхэлсэн нь энгийн нэгэн үйл явдал ч биш л дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулсан төрийн бус байгууллага нь Монголын Зэвсэгт хүчний 27 байгууллагыг нэгтгэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэх, Үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах гэнэ. Мөн холбоо их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байж, орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Түүнчлэн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхийн саналаар татан буулгах боломжтой гэлээ. Ийнхүү ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд,  МАН-ын дарга У.Хүрэлсүх  аймаар сүртэй албан тушаалтай болов. Тэр Монгол цэргийн нэгдсэн холбоог удирдана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.5 № 70 (6037)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21