Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорт нэр дэвшигчид тодорлоо

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт зарлиг гаргаж,  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өчигдөр Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, дараагийн Ерөнхий шүүгч болох хүний нэрийг  тодруулав. Энэ сунгаанд эхлээд дөрвөн хүн нэр дэвшсэн байна.  Харин хоёр нь санал хураалтын өмнө нэрээ татсан. Үүнээс гол өрсөлдөөн шүүгч Х.Батсүрэн, Д.Ганзориг нарын дунд болов. Х.Батсүрэнг Ерөнхий  шүүгч асан Ц.Зориг бүрэн эрхийнхээ  хүрээнд нэр дэвшүүлсэн бол шүүгч Д.Ганзориг танхимаас нэр дэвшжээ. Ийнхүү санал хураалтад 23 шүүгч оролцож, нэг хүний  саналын илүүгээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Ганзориг Ерөнхий шүүгчид нэр дэвшихээр боллоо. Д.Ганзориг нь Өвөрхангай аймагт төрсөн. 1984-1994 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр сургууль, 1994-1998 онд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 1999-2004 онд СХД-ийн Шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар СХД-ийн шүүхийн шүүгчээр томилогджээ. Улмаар  2013 оноос Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.  Шүүгч нарын дунд харьцангуй залуу үеийн  төлөөлөлд тооцогддог.  Өчигдөр болсон хуралдааны үеэр ч сүүлд томилогдсон шүүгчдийн фракциас дэмжлэг авсан гэхэд болно.  Түүнчлэн  Д.Ганзориг нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан зэрэг олны анхаарал татаж, шүүгчдийн нэр хүндийг унагааж буй томоохон хэргүүдэд “оролцоо”-гүй гэдэг нь түүнд нэг давуу тал боллоо. Ийнхүү өчигдөр шүүгчдийн бүрэлдэхүүн Улсын Дээд шүүхийн  Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг дэмжлээ. Одоо түүнийг Ерөнхийлөгч батламжлах учиртай. Мөн үүнтэй зэрэгцэн Ерөнхий прокурорын томилгоо олны  анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, материалыг нь АТГ-т хүргүүлжээ. Б.Жаргалсайхан нь 1988-1990 онд Өвөрхангай аймгийн  прокурорын газарт хяналтын прокурор, 1990-1996 Тээврийн прокурорын газарт прокурор, 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт хэлтсийн дарга, 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Б.Жаргалсайханг МИАТ-ийн хэргээр ял авч байсан  Ч.Хоролсүрэнгийн үеэл гэж ярьдаг. Ийнхүү Ерөнхийлөгч нэр дэвшигчдийг батламжилснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын хаврын чуулган ирэх баасан гаригт нээлтээ хийх бөгөөд хамгийн эхэнд томилгооны асуудлыг хэлэлцэхээр яригдаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.4 № 69 (6036)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21