“...“Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ”

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Эрдэнэт үйлдвэр” зэс, молибдений олборлолт, баяжуулалтаараа Азид томоохонд тооцогддог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Тэр утгаараа, Монголын эдийн засгийн “саалийн үнээ” болсоор өнөөг хүрсэн юм. Төсөв хүндрэх, төлбөр төлөх бүртээ өнөөх  ганц “саалийн үнээ”-гээ л шувтарна. Ингэж л социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу “нүүсэн” Монгол Улсын шилжилтийн  хэмээх цаг үеийг давж ядаж буй юм, бид. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшлийн асуудал сүүлийн жилүүдэд дуулиан шуугиан нэлээд тарьж байна. Ингэхээс ч аргагүй юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын 49 хувийг Монгол Улсын “Монголын зэс корпораци” худалдаж авсан нь 2016 оны сонгуулийн өмнө олон нийтэд мэдэгдсэн. Энэ асуудал гурван жил шахам яригдаж байгаад өдгөө Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, тус үйлдвэрийг ТӨҮГ хэмээн зарлаад байна. Хууль хяналтын байгууллага ч хэрхэн, яаж худалдаж авсан талаар нь шалгалт шүүлэг явуулж эхлээд байгаа юм. Тэгвэл Монгол Улсын өмчлөлийн 51 хувь бас асуудалтай. 2009 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын “байрны дүү”, жирийн нэг бизнесмэн, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү гэдэг хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж байгаад 140 сая ам.доллар зээлчихсэн. Зээлээ төлөөгүй. 2013 онд энэ явдал ил болонгуут компаниа дампууруулж, өөрөө хуулийн байгууллага дээр явж очсон. Энэ хэргийг Монголын хууль хяналтын  байгууллага зургаа дахь жилдээ шалгаж байна. Гэвч Ш.Батхүүгийн авсан зээлийн хүү нэмэгдсээр байгаа тухай тааруухан мэдээ бидэнд байнга сонсогдож буй. Сүүлдээ Арбитраар баахан явсан. Манай Засгийн газар яллаа л гэдэг, ялагдлаа ч болдог. Яг үнэндээ ард түмэнд энэ талаарх бодит мэдээлэл байхгүй, хүрдэггүй юм. Харин Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нэгэн шаардлага бүхий албан бичиг хүлээж авсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. “Стандарт” банкныхан манай Засгийн газрыг “...“Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан зээлийн 117 сая ам.долларыг тав хоногийн дотор төл. Эс тэгвээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ” гэжээ. Энэ асуудлаар Засгийн газрын гишүүд 2019 оны гуравдугаар сарын 31-ний ням гаригт хуралдсан байна. Ингэж хуралдаад ямар шийдвэр гаргасан талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ С.Баярын “байрны дүү”-гээс болж ийм өрөнд унасан Монголын Засгийн газар дэлхийд нэртэй, томоохон хуульчидтай хамтран ажиллаж байгаа гэж байна. Гэтэл “Стандарт” банкны манай улсад өгсөн тав хоногийн хугацаа өнөө маргаашгүй дуусах гэж байдаг. Тус банкинд өгөх 117 сая ам.доллар бидэнд бий юу. Солонгосоос авах 500 сая, Америкаас ирэх 350 сая ам.доллараа шууд шилжүүлдэггүй л юм бол манай улсад ийм санхүүгийн боломж байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тийм ч биз. Хамгийн гол нь Засгийн газар энэ бичгийг асар нууцалж, энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Тиймээс Засгийн газрын онцгой дэглэмтэй байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг маань Өмнөд Африкийн “Стандарт” банк битүүмжилж магадгүй байна. Нэг үгээр, бид энд “хөх”-ийг нь булаалдаж байтал тэндээс гадаадын банк “ам”-ыг нь барьчихаж мэдэхээр боллоо гэсэн үг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.3 № 68 (6035)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 18 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21