Ш.Ганчимэг: Нэгдсэн хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хэлэлцэнэ

2019-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯР Баянзүрх дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгууль энэ сарын 23-нд болсон. Энэ талаар тус дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгээс тодрууллаа. -Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулагдсан.  Сонгуулийн дүнгийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байна? -2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийг дүүргийн Сонгуулийн хорооноос зохион байгуулсан.  Сонгуулийн хорооноос дүүргийн ИТХ-д сонгуулийн дүн мэдээ болон нэр дэвшигчдийг батламжлуулах тогтоолыг гуравдугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн. Иймд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Нэгдсэн хуралдааны товыг зарлан, төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр боллоо. -Нэгдсэн хуралдааны товыг зарласан гэсэн үг үү? -Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах’’ ёстой гэж заасан байдаг. Иймд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдаж нэгдсэн чуулган буюу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын XII хуралдааныг 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар боллоо. -Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах эрх нь хэнд байдаг юм бэ? Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж, хэрэгжүү­лэ­хээр заасан байдаг. Иймд Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хурал­даа­наар төлөөлөгчдийн бүрэн эр­хийг батал­гаажуулах асуудлыг шийдвэрлэнэ. -Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Галцогийг төлөөлөгчөөс нь огц­руул­сан мэдээлэл байна. Энэ талаар? -ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, төлөөлөгч Б.Галцогийг огцруулсан. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байсан Б.Галцог нь 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр иргэн Г.Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийг өдүүлсэн нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэмт буруутайд тооцогдож шийтгүүлсэн байдаг. Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу Иргэдийн хурлын төлөөлөгч нь  “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан’’ тохиолдолд ‘’Хурлын төлөөлөгчөөс огцруулах’’ эрх хэмжээг тухайн шатны иргэдийн хуралд олгосны хүрээнд хуралдаанд оролцогсдын 100 хувийн саналаар төлөөлөгчөөс нь огцруулсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.28 № 64 (6031)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 20 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21