Ё.Баатарбилэг: Сурах бичгийн хэвлэлт, тендерийн асуудлыг цэгцэлнэ

2019-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
28 С.УЯНГА Сурах бичгийн хэвлэлт, хүртээмжтэй холбоотой асуудал жил бүр шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл ирэх хичээлийн шинэ жилээс өмнө сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлыг цэгцлэхээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  хэвлэлийн компаниуд болон үйлдвэр эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр сурах бичиг дүрэмт хувцастай холбоотой асуудлыг ийнхүү гуравдугаар сард хөндөж байгаа нь есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хэвлэлт, тендертэй холбоотой маргааныг цэгцлэх хангалттай хугацаа гэж үзжээ. Харин уулзалтын үеэр хэвлэлийн компанийнхан боловсролын сайдад санал, шүүмжлэлээ ярьсан юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Боловсролын салбарт тулгамдаж буй, зайлшгүй шийдвэрлэх ажил бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ хангамж, агуулга, чанар, үнэ ханш зэрэг юм. Тодруулбал, нийслэлийн сурагчид дундаа нэг, орон нутгийн тухайд ангидаа 1-2номтой хичээллэдэг, тендертэй холбоотой маргаан үүсдэг, хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг цаг тухайд нь хэвлэдэггүй, хичээлийн жил дуусах гэж байхад хэвлэн нийлүүлдэг, үйлдвэрээс эцэг, эхийн гарт шууд хүрдэггүй, ченжээр дамждаг зэргийг шийдвэрлэхээр салбарын яам ажлаа эхлүүлсэн” гэлээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 600 мянга орчим хүүхэд суралцдаг бөгөөд төрөөс сурах бичгээр I-V ангийнхныг 100 хувь, VI-XII ангийнхныг 60 хүртэлх хувиар үнэ төлбөргүй хангадаг. Ерөнхий боловсролын I-XII ангийнхан 170 гаруй төрлийн сурах бичиг ашигладаг бөгөөд үүнийг хангалттай хэмжээнд хэвлэхэд 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтэй шаардлагатай гэсэн тооцоо гарсан ч төрөөс мөнгө төсөвлөөгүй. Иймд сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам эрэлхийлж эхлээд байна.  Засгийн газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2014-2015 онд түрээсийн сурах бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3.7 тэрбум төгрөг хуримтлуулжээ. Энэхүү төсвөөр одоо хэрэглэж байгаа сурах бичгийн нөхөн хангалтыг хийхээр төлөвлөсөн байна. Цаашид энэхүү хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх саналыг тус банкинд хүргүүлсэн бөгөөд банкны төлөөлөлтэй ирэх сард уулзаж шийдвэрлэхээр болжээ. Сурагчид хичээлдээ өдөрт 6-9 төрлийн ном авч явдаг нь эрүүл ахуй, ачаалал талаасаа олон улсын стандартад нийцдэггүй. Тиймээс энэ асуудлыг судалж шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна жил бүр хэл ам дагуулдаг сурах бичгийн чанар, ном устгахтай холбоотой асуудал дахиад гарахгүй гэдгийг албаныхан тодотголоо. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн агуулгыг насны онцлогт тохируулж давхцалыг арилгах юм байна. Гэхдээ шинээр хэвлэгдэж  дахин худалдаж  авах явдал гарахгүй. Салбарын яамнаас Монгол хэл, түүхийн хичээлийн агуулгыг сайжруулахад онцгой анхаарах юм байна. Харин сурагчийн дүрэмт хувцасны хувьд стандартад нийцүүлж чанартай үйлдвэрлэж, үнийн хувьд уян хатан байх нөхцлийг үйлдвэрлэгчидтэй ярилцлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.28 № 64 (6031)
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 6 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 9 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 50 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 53 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16