Ли Наг Ён: Байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна

2019-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал өчигдөр өглөө эхэлж,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Д.Сүхбаатарын талбайд угтан авсан юм. Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, түүний дараа  хоёр орны Ерөнхий сайд нар хэлэлцээрийн ширээнд суулаа. Яригдсан онцлох асуудлууд нь 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 10 аймагт ДЦС-ийн ажил хийгдэж буйг яаравчлуулах, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго I, II хорооллыг барих. Ингэснээр 1500 айл түрээсийн орон сууцанд орох юм байна. Түүнчлэн ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцлоо. Эмч нарыг түлхүү мэргэшүүлнэ. Соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд ирэх жил буюу дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж хийнэ, хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагаст хуралдуулах, стратегийн түншлэлийн хүрээнд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Өнгөрсөн онд У.Хүрэлсүх сайд анхны айлчлалаа манай улсаас эхэлсэн. Харин би энэ оны анхны айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байна. Хоёр орны дипломат харилцаа өнгөрсөн хугацаанд үсрэнгүй хөгжсөн. Өнгөрсөн онд л гэхэд хоёр орны 200 мянган иргэн харилцан зорчсон нь үүний тод илрэл юм. Солонгос улс Монголын хувьд худалдааны дөрөвдөгч түнш төдийгүй, хөрөнгө оруулалтын хэмжээгээр зургадугаар байрт жагсдаг. Цаашдаа аж үйлдвэрийн салбараас гадна байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий” гэв. Ийнхүү зарим асуудлаар хэлэлцээ хийсний дараа Солонго I, II хорооллыг барих барилгын  төлөвлөгөөтэй Ерөнхий сайд Ли Наг Ён танилцсан. Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тэд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойш ийнхүү дахин уулзаж байгаа юм байна. 2020 онд Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох бөгөөд энэ ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх саналтай буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн байна.Хоёр улсын залуусын бизнес зөвлөл байгуула, Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгон, бизнес зөвлөл байгуулах бүрэн боломжтой гээд энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнд гардуулан өгсөн.  Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан зүүн Азийн төмөр замын сүлжээг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ нь бүс нутгийн дэд бүтэц болоод далайд гарцгүй Монгол Улсад хэрэгтэй санаачилга хэмээн онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.27 № 63 (6030)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21