МАХН-ын дарга Н.Энхбаярын онцлох эшлэлүүд

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Би бусдаасаа ялгаатай нь гаж тогтолцоог олж харчихаад байна. Засах гарцыг нь ч олж харлаа” гарчигтай ярилцлага өчигдөр “Өдрийн сонин”-д хэвлэгдсэн билээ. Энэхүү ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Миний, бидний хардаж байгаагаар бол хууль шүүхийнхэн наанаа жирийн юм асуух гэж байгаа дүр эсгээд үнэн хэрэгтээ “Эрдэнэт”-ийн 49 хувь юм уу 51 хувь, жаран тэрбум, ЖДҮ ч юм уу, ер нь улс төр, нийгэм, эдийн засгийн олны анхаарал татаад байгаа асуудлуудаар миний амыг үдэх гэж байгаа болов уу. Юм тодруулах нэрээр дуудаж, сайнаар бодоход ам үдэх, муугаар бодоход хэрэг тохох үйл ажиллагаа эхэлж байгаа юм болов уу гэж болгоомжилж байна. Манай хууль шүүхийнхэн ямар шударга бус билээ гэдгийг бид дэндүү сайн мэднэ.


-Надад хангалттай гашуун туршлага байгаа учраас эхлээд ЖДҮ-чдээ УИХ-аас татчих. Тэд нараасаа ёсоор нь мэдүүлгээ авчих. Тэр жаран тэрбумынхаа, тэр “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн луйврын асуудлыг шийдчих. Тэгээд дараа нь надаас мэдүүлэг аваг.

Тэгээд ч би сүүлийн арван жил төр засагт ямар ч ажил хийгээгүй. Арван жил төрд ажиллаагүй надаас төр засгийн тийм шийдвэр яаж гарсан гэх зэргээр бичиг баримт шаардаад байх нь утгагүй.


-Би болон манай намынхан өмнө нь ч жаран тэрбумыг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг, Худалдаа хөгжлийн банкийг ярьж л байсан. Хууль шүүхийн байгууллагынхны луйвар булхайг ч ярьж л байсан. Харамсалтай нь тэр үед хууль шүүхийнхэн эдгээр луйврыг нам дараад өнгөрөөсөн. Нийгэм маань, албан тушаалтнууд өөрсдөө олигтойхон анхаарч өгөөгүй. Тодорхой хэмжээнд нийгмийн анхааралд очтолоо цаг хугацаа хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь хууль шүүхийнхэнд эдгээр луйврыг шалгах хангалттай цаг хугацаа байсан.


-Хүмүүс жаран тэрбумыг ойлгочих шиг боллоо. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал таг чиг болчихлоо. Нөгөө Нямдорж хааччихав аа? Ноднин энэ асуудлаар чанга чанга дуугараад байсан хүн одоо таг чиг болчихлоо. Худалдагдчихав уу, эсвэл айчихав уу? гэсэн хардалт байна. Ямар ч байсан одоо энэ “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал мартагдах гээд, хаагдах гээд байна. Үүнд нийгмийн анхаарлыг хандуулъя. Зөвхөн жаран тэрбумын асуудал гэдгээр М.Энхболдыг ажлаас нь авч хаяад тайвшрах гэж байгаа бол үгүй шүү.


-Хүний үгийг болж өнгөрсөн үйлдлээр нь шалгавал үнэн харагдана. Эцсийн эцэст М.Энхболд ч, Д.Эрдэнэбилэг ч шоронд ороогүй. Би харин тэгэхэд тэр банкинд хувь авчихсан бол 2009 онд луйвардуулж сонгуульд унахгүй, 2013 оны сонгууль болтол ажлаа хийгээд, Худалдаа хөгжлийн банкийг хамгаалаад, аягүй бол Эрдэнэтийн луйварт хамт орчихсон хамгаалаад л, Эрдэнэтийн 51 хувийг авах гээд л, Хар төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй аваад л сууж байсан байх. Харин анхнаасаа энэ луйврыг таслан зогсоох гэж зүтгэснийхээ төлөө энэ багийнхны заналт дайсан нь болж хохирлоо шүү дээ. Энэ баг энэ бүх луйврыг хийсэн нь тодорхой байна шүү дээ. Тэгэхээр хэний талд үнэн байгаа нь харъя гэвэл харагдаж байгаа биз дээ.


-“Эрдэнэт”-тэй холбоотой учраас л ашиг сонирхол нь зөрчилдөөд Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүн бүрийг буцаагаад байсан шүү дээ. Тэр Ерөнхий сайдаар томилогдох хүн гарч ирээд “Эрдэнэт”-ийн асуудал дээр яах бол гэж судалгаа явуулаад өөрт нь ашиггүй байр суурь баримтлахаар байх нь тодорхой байвал “таалагдахгүй байна” гээд, заримдаа бүр тайлбаргүй буцааж байсан.

‘‘Эрдэнэт”-ийн асуудлаар өөрт нь таалагдахаар байр суурьтай баримтлахаар байвал “Тэр тэрийг дэмжихэд бэлэн байна” гээд л байсан. Тэгэхээр “Эрдэнэт”-тэй шууд холбоотой. Тэр үед бид тэр болгон ил ярьдаггүй байсан юм. Яагаад вэ гэвэл манай намын нэр дээр нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон учраас нам дотроо зөрчилтэй юм шиг харагдвал олон түмний санаа бодолд сөргөөр нөлөөлнө гэж бодож байсан, сонгууль болох гэж байна гээд ил тод ярьдаггүй байлаа. Одоо надад ямар тийм хаалт байгаа биш, хэлэхэд болгоомжлох юм алга. Цэвэр “Эрдэнэт”-ийн зэрэг асуудалтай холбоотойгоор зөрчилдөж байсан.

  Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 19 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21