Н.Алтанхуяг "хүргэн” Дэнзэнтэй, Ц.Элбэгдорж "хадам” Болдоотой

2019-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хүргэн Дэнзэнг монголчууд андахгүй мэднэ  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн. 26 насандаа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болж байсан. Гэсэн ч энэ албан тушаалуудад нэг их удаагүй. Түүнийг “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байхдаа эхнэрийнхээ компанид 17 тэрбумын тендер өгсөн асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр 2012 оны аравдугаар сарын 11-нд “Эрдэнэс Таван  Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга өөртөө 16.000 ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан. Улмаар Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан. Ингэж Уянгын  үүсгэн байгуулсан “Говь повер” компанил “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерийг өгсөн байдаг. Уянга нь Г.Дэнзэнгийн эхнэр болж таарсан. Түүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Таван Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав. АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав. “Говь повер” ХХК “Эрдэнэс Таван Толгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж. Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан гээд асуудал цаашаа хөвөрдөг. Энэ бүх асуудалд Г.Дэнзэнгийн урд “хүргэн” гэх тодотгол явж, олон нийт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдэг утгаар нь Г. Дэнзэнг хүлээж авч , таньдаг. Тэгвэл саяхнаас эхлэн Ц.Элбэгдоржийн “хадам” Болдоо нэртэй шинэ танилтай болж байна. Эрүүгийн цагдаагийн газрынхан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын галлерайд нэгжлэг хийж, хэд хэдэн уран зураг хураан авчээ. Хамгийн ноцтой нь Уран зургийн галерайгаас алдагдсан 21 зургийн зургаа нь тус нэгжлэгээр олдсон байна. Тэгвэл Х.Болдбаатар энэ талаар “Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу утасдаж таны Ардын эрхийн байран дахь уран зургийн архивд үзлэг хийх гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбороос алга болсон уран зургууд танай архивд байж магадгүй нэгжлэг хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг архив руу очсноос хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн. Манай Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивт цагдаа нар ирээд Их тэнгэр цогцолбор болон Маршал харшаас алга болсон гэх  20 гаруй зургийн жагсаалтыг надад үзүүлсэн. Ингээд манай архивд үзлэг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн албан өрөөнд бус Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд нэгжлэг хийсэн” гэлээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т гаргаж өгсөн ХОМ-ийн мэдүүлэгтээ 1980 оноос хойш цуглуулсан уран зургийн цуглуулгатай, нэг бүр нь сая төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 600 сая төгрөгөөр үнэлэгдэх зурагтай гэж мэдүүлж байжээ. Мөн “Их тэнгэр” цогцолбор руу яваад ор сураггүй алга болсон уран зургууд ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн цуглуулгаас гарч ирсэн талаар мэдээлэл бий. Ямартай ч Н.Алтанхуягийн "хүргэн” Дэнзэн гэдэг шиг Ц.Элбэгдоржийн "хадам” Болдоогийн асуудал олны анхаарлын төвд орж ирж байна. Эх сурвалж:www.polit.mn
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

5 цаг 9 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

8 цаг 48 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

15 цаг 10 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

15 цаг 10 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

15 цаг 10 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин