Иргэн Т.Ганболд: Одоо байгаа 31+ намыг татан буулгая

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Намын хатуу гишүүнчлэлгүй байя, улс төрийн намыг татан буулгая гэсэн санал, санаачилгууд сүүлийн үед  нийгэмд хүчтэй өрнөх болсон. Энэ давалгаан дунд иргэн Т.Ганболдын дуу хоолой, түүний дэвшүүлсэн 10 өөрчлөлт анхаарал татаж байна. Тэрээр  “Монгол Улсын хэмжээнд Дээд шүүхэд  бүртгэлтэй 30 гаруй нам байна. Онолын хувьд бүгд тэгш эрхтэй боловч бодит байдал дээр эрх барьж байгаа хоёр  том нам  хэзээд давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульдаж ирлээ.Өнгөрсөн 28 жилд иргэд олон нийтийн хүсэн хүлээсэн шударга ёс, тэгш боломж, хөгжил, хангалуун амьдрал бий болсонгүй. Энэ хүү нийтэд өгөөж муутай, гажуудсан мөчлөг байгалийн, нийгмийн зүй тогтлоор дуусах болж байгаагийн нэг жишээ нь эрх баригч намууд дотроо олон хуваагдаж зөрчилдөж байгаагаас харагдаж байна. Мөн судалгааны  дүнгээр нийт иргэдийн 70  орчим хувь  нь аль ч намыг дэмжихгүй гэж байна. Энэ нь хоёр том  намд итгэл алдарсан бөгөөд жижиг намууд гарах ямар ч нөхцөлгүйг илэрхийлж байна. Өнөөдөр  улс төрийн нам  байгуулж буй жишгийг аваад үзэхэд  1991 оны хууль дүрмээр 801 хүний саналаар байгуулж байна. Гэтэл  үнэн чанартаа жижиг намууд маань тус бүр нь 300 хүнтэй юу,  үгүй юу. Тэгэхээр цаг нь нэгэнт  иржээ, нам байх шаардлага алга. Нийгмийн энэ  хүсэл шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд УИХ асуудлыг прагматик хүлээж авч шуурхай  арга хэмжээнүүдийг авах нь чухал. Үүний тулд Үндсэн Хуульд, Улс төрийн намын тухай хуулийн болон сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах нь чухал” хэмээн нүүр хуудастаа онцолжээ. Түүний дэвшүүлсэн 10 өөрчлөлтийг танилцуулъя: 1.Одоо байгаа нийт 31+ намыг татан буулгах 2.Хэрэглэж ирсэн нэрийг дахин ашиглахгүй болох. 3.Шинэ намыг нийт 2.1 сая сонгогчийн  таван хувь  буюу 105 мянган  хүний саналаар /цахим/ бүртгэх. 4.Бүртгэлийг Үндсэн хуулийн цэц  дээр хийх. 5.Намуудын хариуцлагыг чангатгах, санал гээгдүүлэхгүйн үүднээс сонгуулийг бүрэн ПРОПОРЦИОНАЛ болгох. 6.Сонгууль 100 хувь  улсын төсвөөс хийгдэх. 7.Олон нийтийн өмнө ил сугалаагаар шалгарсан 2ТВ, 2Радио,2Сонин гэх мэт зөвхөн сонгуулийн суртачилгаа-танилцуулгыг хийх. 8.Зөвхөн намын хөтөлбөр болон багийн гишүүдийн зураг намтар танилцуулах. 9.Бусад ямар ч төрлийн суртачилгааг хориглох. 10.УИХ-д илгээсэн гишүүнээ нам нь татах, солих эрхтэй байх Эдгээр 10 өөрчлөлтийг тэрээр дэвшүүлсэн байна байна.  Мөн нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч иргэний, улс төрийн зориг гарган энэ өөрчлөлтийг хийж чадваас эрх баригч МАН, сөрөг хүчин АН, МАХН, бие даагч нар ЭРХ ЗҮЙТ, ИРГЭНШСЭН ХУВЬСГАЛЫГ хийж түүхэн үүрэгээ бийлүүлэх болно хэмээн уриалжээ.   Эх сурвалж: polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 11 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21