Н.Энхбаярын Оюутолгойн гэрээтэй холбоотой эшлэлүүд

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн .  Түүний Оюутолгойн гэрээтэй холбоотой хэлсэн эшлэлүүдийг онцлон хүргэж байна.

  -Оюутолгойн гэрээний асуудал дээр С.Баяр гэрээг байгуулна гэж их улайрсан.   -АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны захиа түүний дараа Wikileaks сайтаар ил болсон.  Тэр захиан дээр “Монголын талд 51 хувийг л өгөхгүй бол энэ гэрээг байгуулахгүй” гэж Монгол Улсын  Ерөнхийлөгч Н.Энхбаяр зүтгээд байна” гээд биччихсэн байгаа.   -Мөн М.Минтоны захиан дээр С.Баяр манай мэдээлэгчид “Оюутолгойн гэрээг заавал хийнэ гэж хэлсэн” гэж хэлж байгаа юм.  Манай мэдээлэгч гэж энэ үг их ноцтой.   -Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр санал хураалт болж, 2:1-ээр Н.Энхбаяр ялагдлаа гэж байгаа юм.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нууц материалыг Элчин сайдад мэдээллэгчээр нь дамжуулж өгч байсан гэсэн үг. Ийм хачин замбараагүй улс орон байж болохгүй.   -Би ҮАБЗ дээр үнэхээр ганцаардаж байсан. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гурвуулаа санал нэгдэж байж гардаг учраас би ганцаараа эсрэг байсан болохоор Оюутолгойн гэрээг байгуулах шийдвэр гарч чадахгүй байсан.   -Түүний дараа намайг унагаачихаад гэрээг байгуулъя гэж бодсон юм билээ. 2009 оны аравдугаар сард С.Баяр Ерөнхий сайд байсан, Д.Дэмбэрэл УИХ-ын дарга хэвээрээ байсан. Ганцхан л юм өөрчлөгдсөн тэр нь Н.Энхбаярын оронд Ц.Элбэгдорж очсон. Оюутолгойн гэрээ тэр жилдээ маш хурдан батлагдсан.   -Оюутолгойн гэрээ батлагдах үед С.Баяр ингэж хэлсэн байдаг юм билээ. М.Минтоны захиан дээр бас энэ бий.  “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, Ерөнхийлөгчийг цэвэр бэлгэдлийн шинжтэй болгоно” гэж хэлсэн байгаа юм. Ингэхгүй бол Оюутолгойн гэрээ мэтэд саад болоод байна гэсэн байсан.   -Одоо анзаарч байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гээд байна. Сахал Д.Эрдэнэбилэг, “Эрдэнэт”-ийн 49, Оюутолгойн булхай, ХХБ-ны луйвар булхай зэрэгтэй би тэмцэнэ. Эд нар олуулаа байна л даа. Энэ ард түмнийхээ өмч хөрөнгийг булааж байгаа явдлыг таслан зогсоохын тулд явна.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 11 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21