ОХУ-д 500 монгол оюутан тэтгэлгээр суралцах боломжтой

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Орос, Монгол хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд идэвхжиж байгаа. Энэ хүрээнд ОХУ-ын Засгийн газраас өмнөх жилүүдэд байгаагүй хамгийн их буюу 400-500 тэтгэлэгт хуваарийг санал болгож, энэ хэрээр ОХУ руу явж суралцах хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр тус улсад суралцах сонирхолтой хүүхэд, залууст зориулан өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвд “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” арга хэмжээг зохион байгуулсан юм. Дөрөв дэх удаагаа болж буй энэ үзэсгэлэнд Москва, Санкт-Петербург, Томск, Красноярск, Иркутск, Якутск, Тува, Адыгей, Екатеринбург, Белгород, Ростов-на-Дону, Владивостокын сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж, танилцуулгаа дэлгэсэн байв. Тухайлбал, энэ үзэсгэлэнд Оросын тэргүүлэх 20 гаруй их, дээд сургууль оролцож байгааг албаныхан хэлж байсан юм.  

2019 онд ОХУ-аас 500 тэтгэлэгт хуваарь иржээ

Монголчуудын хувьд ОХУ-д суралцахад давуу тал их. Ирж, очих замын зардал харьцангуй хямд, зам харилцааны хувьд ойр дөт, харилцан визгүй, соёл, уламжлал, сэтгэлгээ төстэй гээд давуу тал олон байдаг. Дээрээс нь тус улсаас гадаад оюутнууд, тэр дундаа монгол оюутнуудад олгож буй боломж нөхцлүүд чанартай боловсрол эзэмшихийг хүссэн хэний ч сонирхлыг эрхгүй татах ажээ. ОХУ-д гадаадын оюутанг Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлж, тэтгэлгээр суралцуулах төлөвлөгөөний дагуу өнгөрсөн онд Монголд 500 тэтгэлэгт хуваарь ирсэн бол энэ онд ч адилхан 500 тэтгэлэгт хуваарь иржээ. Тиймээс тус улсын их, дээд сургуулиудад монгол хүүхдүүд суралцсан тохиолдолд тэтгэмж олгогдохоос гадна сурлагын дүнгээс хамаарч нэрэмжит буюу нэмэгдэл тэтгэмж олгодог байна. Мөн өнгөрсөн оноос эхлэн тус улс гадаадын оюутнуудын ажил хийх бололцоог нээж өгсөн байна. Тиймээс ахлах ангийн оюутнуудын хувьд суралцахын зэрэгцээ ажиллах боломжийг бас бүрдүүлж өгчээ.  

Орост 60 мянга гаруй монгол иргэн суралцжээ

  Үзэсгэлэнгийн хүрээ жилээс жилд өргөжин тэлж, ОХУ-д чанартай, чадварлаг олон монгол оюутан очиж суралцаж, сурлагын амжилт үзүүлж байгааг зохион байгуулагчид хэлж байсан. Тухайлбал, “ОХУ-д Монголын анхны оюутнууд 1922 оноос эхлэн суралцаж байсан. Үүнээс хойш  Зөвлөлт холбоот улс, Орос улсад 60 мянга гаруй монгол иргэн янз бүрийн төвшний мэргэжил эзэмшиж, Орос оронд олж авсан чанартай боловсрол нь эх орныхоо хөгжлийн төлөө ажиллах суурь болж байна” гэдгийг Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Ольга Шалимова, “Орос-Монгол” найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн Д.Цогзолмаа, УТНИС-ийн олон улсын ажиллагааны дэд захирал Лариса Ефремованар онцолж байсан юм.  

ОХУ-ын “ТОП-30” их, дээд сургууль таныг хүлээж байна

  Энэ удаагийн үзэсгэлэнд онцлох зүйл олон байв. ОХУ-ын 2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын 100 хувь үнэ төлбөргүй суралцах 500 тэтгэлгийн эрхийн сонгон шалгаруулалтын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ учраас үзэсгэлэнг зорьж ирсэн хүн бүр тэтгэлгээр суралцах талаар мэдээлэл авах, тэтгэлэгт бүртгүүлэх хүсэлтэй оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өгөх, туслалцаа авах боломжийг бүрдүүлсэн байв. Тэр дундаа ОХУ-ын улсын чанартай, чансаа өндөр, “ТОП-30”-д багтах их, дээд сургуулиуд оролцсон юм. Тус улсын 20 орчим муж, хотын 30 гаруй их, дээд сургуулийн төлөөллөөс үнэн зөв, бодит мэдээллийг эх сурвалжаас нь авах боломжийг бүрдүүлж өгсөн нь талархууштай санагдлаа. Энэ жилийн “Оросын боловсролын үзэсгэлэн яармаг-2019”-ийг сонирхон судлах хүмүүс нь ганцхан ахлах ангийн төгсөгчдөөр хязгаарлагдсангүй. Үзэсгэлэнд монгол сургуулийн ахлах ангийн сурагчид мөн Монголд суралцаж буй Орос сургуулийн ахлах ангийнхан, их, дээд сургуулийн I, II курсын оюутнууд, эцэг эхчүүд, мэргэжлийн зэргээ ахиулан суралцах хүсэлтэй магистр, доктороор суралцах хүсэлтэй хүмүүс ирсэн байв. Мөн мэргэжлээрээ ОХУ-д дадлага хийх хүсэлтэй, Оросын их, дээд сургуулиудтай түншийн харилцаа тогтоох хувь хүн, албан байгууллагууд, их, дээд сургуулиуд хүрэлцэн ирсэн байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.20 № 58 (6025)
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

13 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

13 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 5 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 8 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 48 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 51 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16