Популизм хийхэд логик чухал шүү, Аюурсайхан гишүүн ээ?!

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Логик гэж учир зүйн шинжлэх ухаан бий. Улстөрчдийн хамгийн сайн судалдаг, эзэмшдэг шинжлэх ухаан л даа. Яагаад гэвэл сонгуулиас сонгуулийн хооронд харайлгахдаа, биелэлтгүй амлалтаа эвтэйхэн тайлбарлахад энэ шинжлэх ухаан туйлаас тустай юм. Харин сүүлийн үеийн зарим улстөрч энэ шинжлэх ухааныг огт судалдаггүй аж. Ялангуяа, популизм хийх дуртай, бидний товчилж хочилдгоор “поп” гишүүдийн нэг Т.Аюурсайхан бол энэхүү учир зүйн шинжлэх ухаанаас тун холуур явж ирсэн бололтой. Тэрээр сая Швейцарь яваад иржээ. Баасан гаригт эх орондоо ирэв. Ирэнгүүтээ нэгэн телевизэд очиж, бас цахим сүлжээгээр С.Баярцогтын талаарх мэдээллийг түгээж олон “лайк” цуглууллаа. Т.Аюурсайхан цахим хуудастаа “...Швейцарийн Холбооны улсаас “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008.9.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна” гэжээ. Үүнийгээ телевизээр ч ярьсан байна. Гэтэл энэ асуудлыг АТГ аль хэдийнэ шалгаад, олон нийтэд мэдээлчихсэн байгаа юм. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “...Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналт дор шалгаж байна” гэсэн байдаг. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 25-нд “...Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэрэгт Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт буюу тухайн компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан. Гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжсэний дараагаар хувьцаа үнэд орсон энэ үед тэрээр хувьцаагаа бусдад арилжаалж өөртөө давуу байдал олж авч, их хэмжээний ашиг олсон  үйлдэл тогтоогдсон. Хэргийг шалгах явцад тухайн хүнийг цагдан хорих үндэслэл тогтоогдсон учраас прокурорт танилцуулан шүүгчийн захирамжаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэж мэдээлсэн байгаа юм. Тэгэхээр эрхэм гишүүний “попорч” гүйгээд байгаа сэдэв хэдийнэ хуучирсан гэсэн үг. Ер нь популистуудад нэг том алдаа байдаг юм. Нийгмээ мэдрэхгүй, бусдыг сонсохгүй. Зөвхөн өөрийгөө сонсож, өөрөөсөө таашаал авдаг гэдэг юм билээ. Тиймээс Т.Аюурсайхан гишүүнд нэг зүйлийг онцгойлон сануулъя. Энэ популизм гэдгийг хийдэг улстөрчид логикийн шинжлэх ухааныг эрдэмт­ний төвшинд биш гэхэд сурах бичгийн хэмжээнд уншаад тогтоочихсон байдаг дэлхий нийтийн жишиг бий. Логик гэдэг чинь учир зүйн шинжлэх ухаан юм. Тиймээс энэ шинжлэх ухааныг жаахан судал. Бас сонин хэвлэл уншиж бай. Тэгвэл нийгмээ мэдэрнэ, бусдын дуу хоолойг сонсоно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.18 № 55, 56 (6022, 6023)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 12 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21