С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно

2019-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН 1999 оноос хойш анх удаа Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах гэж байна.  Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон учир ажлын хэсэг байгуулагджээ. Шинэчлэн найруулсан төслийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, ажлын хэсэг Засгийн газар гэсэн бүрэлдэхүүн оролцлоо. Хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч ажилчин хоёрын эрх үүргийг тэгшитгэх, хөдөлмөрийн гэрээгүй ч хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн л бол хуулиар эрхээ хамгаалуулах, төрийн оролцоог хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоог багасгаж байгаа гэдгийг хууль санаачлагчид онцолсон юм. Ялангуяа хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол хуулиар зохицуулалт хийж, эрхээ хамгаалуулах эрх үүсч байгаад ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандах, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа холбоотой асуудлыг хуульчилсан нь буруу гэдгийг шүүмжилж байсан юм.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:

  -Хөдөлмөрийн хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болж байна. Аж ахуй нэгж , байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон шинэ харилцааг хуульд оруулах шаардлага үүссэн. Тиймээс хуулийн төслийг хаврын чуулганаар батлах шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээрээ шийдэх боломжийг хуульд тусгаж байгаа юм. Түүнээс гадна хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэгш хамгаалсан хууль. Тиймээс бид аль нэг талынх нь эрх ашгийг давамгайлсан эсвэл дордуулсан зүйл байхгүй. Одоогийн хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол ажилтны эрх ашигтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэх асуудал маш их байгаа учраас энэ асуудлыг хуульчилсан нь зохимжтой гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцааны хэв шинж үүссэн л бол ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах саналыг Засгийн газраас оруулсан.  

Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

  -МҮЭХ ажил хаях онцгой эрхтэй байх эв санааны ажил хаялтын заалтыг оруулахыг санал болгосон ч Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздийн холбоо хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Монгол Улсад МҮЭХ-ны эрх зүйн зохицуулалт хангалтгүй, Монголын маш олон аж ахуй нэгж үйлдвэрчний эвлэлгүй байгаа. Байхгүй газруудад үйлдвэрчний эвлэл ажил хаяж болно гэсэн заалт үйлчлэхгүй болж байгаа юм. Эсвэл заавал бүх аж ахуй нэгж хүчээр үйлдвэрчний эвлэл байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн хуулиудын суурь зарчмыг муутгахгүйгээр гэрээгээ сайжруулаад явах ёстой гэсэн зарчим барьж байна. Түүнээс гадна хуулиас сануулах, цалингийн торгууль, ажлаас халах үндсэн сахилгын шийтгэлүүдээс цалин хасан сахилгын шийтгэлийг бүрэн хассан. Өөрөөр хэлбэл, хүн ажил хийсэн л бол хөдөлмөрлөсөн цалингаа авах ёстой, зөрчил гаргасан бол зөрчлийн шийтгэлээрээ явна. Хүн ажил хийснийхээ төлөө цалин авдаг. Гэтэл хийсэн ажлын урамшууллыг хасна гэдэг нь нэг талаас буруу, сахилгын шийтгэл биш гэж үзэж хуулиас хассан. Харин ажил олгогч, ажилтан хоёр яг тэгш эрхтэй гэдгийг тодотгож өгсөн. Хуулиараа ажил олгогчид илүү шаардлага тавьж, хоорондын гэрээгээрээ ижил эрхтэй байхаар тусгасан. Хоёулаа л хариуцлага хүлээнэ.  

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар:

  -Хөдөлмөрийн хууль нь эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулаад зогсохгүй, ялангуяа хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болох болсон. Иймд шинэчилсэн хуулийн нэмэлтээр хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцан үл итгэлцэлийг арилган баталгаажуулж,  хардалт, элдэв хэлбэрийн улс төржилт, хариуцлагагүйн зуд ноёрхсон өнөөгийн нөхцөл байдлыг энэ хуулиар зохицуулах хэрэгтэй.  Түүнчлэн ажилласан ч биш, ажиллаагүй ч биш тогтолцоог арилгаж, ажил хийвэл хийсэн шиг хийдэг, ажил хийлгэсэн бол өгсөн шиг өгдөг нийгмийн хариуцлагатай хөдөлмөрийн харилцааны шинэ тогтолцоог  бий болгох хуулийг батлуулахыг дэмжиж байна. Цаашид ажил олгогчоо, ажилтнаа аль алиныг нь хариуцлагатай байхыг хуулиар батлан гаргахад анхаарах хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.15 № 54 (6021)
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

5 цаг 10 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

8 цаг 49 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

15 цаг 11 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

15 цаг 11 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

15 цаг 11 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин