Ш.Батхүү ба Г.Алтан

2019-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дуулианы хажуугаар 51 хувьтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэг болж, асуудал нь чимээгүйхэн прокурорт буцлаа.  Тодруулбал,  Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчлан саатуулдаг яг тэр өдөр  “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэг болсон байдаг.  Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг,  хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар болон  “Алтжин”-гийн  Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан.  Эх сурвалжийн мэдээллээр хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна. Уг нь Ш.Батхүүг  Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн 220 тэрбум, 276 сая, 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзээд байв. “Стандарт”  банк нь Олон улсын Арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Арбитрын шүүхийн шийдвэрээр 215 таван тэрбум 388 сая, 407 мянга, 342 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учирсан гэж үзсэн байдаг. Энэ бүх асуудлыг нотлоход прокурорын ирүүлсэн баримтыг дутуу байна гэж шүүх үзэж буцаагаад байна. Дараагийн нэг асуудал нь  прокуророос Ш.Батхүүг  “Алтжин” группын захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзсэн.  Өмнө нь Г.Алтан, Э.Сүрэн нар Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүх тэдний талд шийдвэр гаргаад байсан юм.   Харин энэ хэрэгт шинэ нөхцөл үүсч,  Г.Алтан,  Ш.Батхүү нарыг Төрийн банкийг залилсан гэж үзээд байна.  Прокурорын үндэслэлд тэднийг иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг дурдсан байна. Мөн тэдэнд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн учраас 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх санал хүргүүлжээ. Өмнө нь Г.Алтан энэ талаар тайлбар өгөхдөө “Би энэ сүлжээнд ямар ч хамаагүй. Тэр компани хэнээс ямар зээл авч байсан. Ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.  Ш.Батхүүг ч  сайн танихгүй. Миний хүү Э.Сүрэн Ш.Батхүүд зээл өгч тэр зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа. Гэсэн ч  хуулийн байгууллага  Ш.Батхүү,  Г.Алтан нарыг хамсаатан байх үндэслэлтэй гэж үзжээ. Ер нь тэдний хамтрал “Олон-Овоот”-ын уурхайн төсөлд хөрөнгө оруулалт хийснээр эхэлдэг. 2012 онд Ш.Батхүү “Г.Алтан Олон Овоотын 50 хувийг эзэмших болсон нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай.  Мөн Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй. Тиймээс  2013 оны долдугаар сард  “Жаст” группын дампуурлыг зарлаж, ордын лицензийг эзэмшигч “Олон-Овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Эндээс харахад “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд 51  сая ам.долларын барьцаанд тавьсан гэх хэргийн зангилаа зөвхөн Ш.Батхүү биш Г.Алтан ч энэ хэрэгт холбоотой байж болохоор нөхцөл байдал үүсээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.14 № 53 (6020)
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

5 цаг 10 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

8 цаг 49 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

15 цаг 11 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

15 цаг 11 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

15 цаг 11 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин