ЖДҮХС-гаас барьцаагүй зээл авсан ганц “том гар”

2019-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Прокурорын байгууллагаас ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний  зээл авсан гэх асуудлаар УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байна.  Тэдний  нэг нь Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир. Тэрээр ЖДҮХС-гаас “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ингэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр хэлж байв. Тухайлбал, түүний 2018 оны зургадугаар сарын 21-нд  ХХААХҮ-ийн сайдад хүргүүлсэн албан бичигт гурван үл хөдлөх хөрөнгийг наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргана. Түүнээс өмнө зээл олгохыг хүсээд дээрх тохиролцсон хугацаанд хөрөнгө барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг УИХ-ын гишүүний хувиар хариуцахаа  мэдэгдэж байна гэжээ. Ийнхүү бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан нь энэ юм. Түүнчлэн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан үргэлжлүүлэн ярихдаа “Д.Дамба-Очир нь өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан байдаг. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байна” гэдгийг хэлж байсан. Ингэж Д.Дамба-Очир УИХ-ын гишүүний нэрээр ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд нөлөөлж, зээл гаргуулсан байдаг. Харин эрхэм гишүүн одоог хүртэл хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, би зөвхөн бичиг л хийж өгсөн гэх утгатай тайлбар өгч байна. Сүүлдээ зээл шүү дээ, жижиг асуудал гэж ярих нь холгүй явна. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд цагаан дээр хараар УИХ, Засгийн газрын гишүүд, ТББ-тай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулаад, хөнгөлөлттэй зээл авахыг хориглоно гээд биччихсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Өөрийн албан тушаалаараа олж авсан мэдээллийг өөрт ашиг олох, үр дүн бий болгох зорилгоор ашиглахыг хориглодог. Төртэй гэрээний харилцаанд орохыг хориглодог. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ бүх хууль, ёс зүйн дүрмийг уландаа гишгэж  алхаж орсныхоо дараа буруугүй мэтээр аяглах боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.12 № 51 (6018)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 15 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21