Улс төр шинэ долоо хоногт

2019-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Эрдэнэт”-тэй холбоотой дуулиан шуугиан энэ долоо хоногт ч үргэлжлэх нь тодорхой.  Түүнээс гадна улс төр  шинэ долоо хоног хэрхэн өрнөх талаар тоймлон хүргэж байна.  

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн долоо УИХ-д саналаа хүргэсэн.  Тэрээр ээлжит бус чуулганаар зарим хууль хяналтын байгууллагын удирдлагыг чөлөөлөх хүсэлтэй байгаа.  Энэ тухай  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ “Зэвсэгт хүчний жанжин штабын даргад А.Ганбат генералын нэрийг өргөн барьсныг хэлэлцэх нь зүйтэй. АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын хугацаа дууссан учраас Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг нэр дэвшүүлж УИХ руу оруулсан. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд дууссан. Түүний оронд өөр нэг прокурорын нэрийг дэвшүүлж өргөн барина” гэсэн байна.  Эдгээр асуудлуудыг УИХ-ын тамгын газраас хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдгээ ч Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгдсэн байна.   Тиймээс шинэ долоо хоногт Ерөнхийлөгчийн зүгээс хууль, хяналтын байгууллагын удирдлага руу чиглэсэн асуудлыг нэлээд явуулах бололтой байна.

 

Улсын Их Хурал

УИХ-ын даргын  дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар болсон. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцүүлэгт эцэслэн бэлтгэх үүднээс Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн, Төсвийн, Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногт хуралдах юм.   Үүний дараа УИХ-ын даргын  дэргэдэх зөвлөл дахин хуралдаж, ээлжит бусаар хэлэлцэх асуудлыг батална.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн татварын багц  хууль зэрэг 5-6 хууль батлах болсон талаар мэдэгдээд байгаа юм.

 

Засгийн газар

Ирэх долоо хоногт Засгийн газрын тэргүүн  эзгүй байх нь.  Тэрээр НҮБ-ын мандаттай  Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар  Өмнөд Судан улсыг зорьжээ. Ерөнхий сайдын айлчлалын багт  батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн багтаж байна. Манай улс 2012 оноос тус улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн төдийгүй 850 хүний бүрэлдэхүүнтэй  найм дахь ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа юм.   Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд Өмнөд Суданд айлчилж, энхийг сахиулах ажиллагааны явцтай танилцаж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 12 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21