Эрдэнэтэд болсон “тусгай” ажиллагаа

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын  хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Онцгой байдал зарлах нь үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцохгүй.  Зөвхөн шаардлагатай санхүүгийн материалыг шалгана. Аливаа асуудлыг мухарлаж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг”  гэлээ. Ийнхүү мэдээлэл хийсний дараа “Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсэг буюу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг шууд Эрдэнэт рүү хөдлөв. Эрдэнэтэд болсон ажиллагаанд ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл тэргүүтэй албаныхан, ЗГХЭГ, хэвлэл мэдээллийнхэн  оролцсон.

Найман албан тушаалтныг чөлөөлөв

  Ажлын хэсгийнхэн очсон даруйдаа шалгалт явуулж,  “Эрдэнэт” үйлдвэрийн нэр бүхий найман албан тушаалтныг чөлөөлсөн мэдээлэл байна. Тухайлбал, тэргүүн дэд захирал, хуулийн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн даргын орлогч, ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, хүний нөөцийн албаны дарга зэрэг найман албан тушаалтныг чөлөөлж, өрөөг нь битүүмжилсэн байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын 23-р тогтоолд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит компани болгохыг тусгасан.  Одоогоор “Эрдэнэт”-ийн ТУЗ нь ажлаа хийх боломжгүй, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрийн одоогийн байдлыг анхаарч үзээд албан тушаалтнуудыг чөлөөлж, албан өрөөг нь битүүмжилж байна. Ер нь бүтцийн өөрчлөлтийг хийж, хүн нэмж томилохгүй дотор нь зохион байгуулалт хийгээд явна” гэлээ. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Цэрэнбадам “Засгийн газар 1991 оны хуулийг үндэслэн  өнөөдөр ийм үйл ажиллагаа явуулж байх шиг байна. Гэтэл бид Үндсэн хуулиа 1992 онд баталсан учраас өнөөдрийн үйл явц Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Би 10 гаруй жил хуулийн салбарт ажилласан бөгөөд “Монголын зэс” корпорациас энд ажиллах санал тавьж, 2016 оны долдугаар сараас хойш ажиллаж байна. Мөн би ажлаас чөлөөлөгдөх хууль зүйн боломж байхгүй гэж бодож байна” гэлээ.  

“Эрдэнэт”-тэй холбоотой баривчилгааг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

  Ийнхүү Эрдэнэтэд “тусгай”  ажиллагаа болж байхад  хотод ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.  Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэсэн юм. Эрүүгийн цагдаагийн газраас прокурорт баривчлах ажиллагаагаа танилцуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ёстой байсан гэж үзжээ. Цагдаагийн ерөнхий  газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас тэднийг гуравдугаар сарын 5-ны өдөр саатуулан байцааж, улмаар Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.  

М.Мөнхбаатар: ШЕЗ, Ерөнхий прокурорт гомдол хүргүүлж байна

  “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мөн өчигдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын ерөнхий прокурорын газарт гомдол хүргүүлж байна.  Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн байна.  Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувиар баталгаа гаргуулж, Стандарт банкнаас зээл авсан “Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурлын үйл явц дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна” гэлээ.  

АН:Шүүхээр гэмт хэрэг хийснийг тогтоогоогүй байхад яллаж болохгүй

АН-аас мөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар  байр сууриа илэрхийлэв. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх ажлаа хий. Гэхдээ шударга ёс нэрийн дор хий хоосон популизм хийж, нийгмийн эмзэг цэг дээр давс цацаж хоосон улс төр хийх хэрэггүй гэдгийг сайн ойлгох ёстой. Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга цагдаа, хууль, шүүхийн ажлыг хийгээд байна. Л.Оюун-Эрдэнэ гэмт хэргээр дагнан ажиллах хүсэлтэй бол ЦЕГ-ын дарга эсвэл Улсын ерөнхий прокурор болгомоор дүр зураг харагдаж байна. Хэн нэгэн албан тушаалтан орой бүр хүмүүсийг яллаж болохгүй. Шүүхээр гэмт хэрэг хийснийг тогтоогоогүй байхад ингэж яллаж болохгүй” гэлээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 15 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21