Л.Оюун-Эрдэнэ “О.Орхоноос том” болохоо харууллаа

2019-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.ДОРЖ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бус замаар худалдаж авсан гэх асуудлаар нийтэд мэдээлэл хийж тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулсан. Тэр орой нь энэ талаарх “эрэн сурвалжлах” нэвтрүүлэг гарч уран сайхны аргаар тун сүрлэгээр дахин тайлбарласан юм. Харин өглөө нь “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг сүр дуулиантайгаар баривчиллаа.ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа “Хэн нэгний гар хөл болж байж ахын дүү хохиров, улс төрийн золиос болов. Ахын дүү болгоомжтой байгаарай. О.Орхон, М.Мөнхбаатар гэх мэт залуусыг би өрөвдөж байна. Жинхэнэ эзэд нь яагаад гарын үсэг зурахгүй байна. Мөнгө угаалтын систем рүү 20 хэдхэн настай залуусыг түлхэж байна шдээ. Тэдгээр залуус мөнгө угаалтын хэргээр шоронд орж магадгүй шүү дээ. Хүний гар хөл, бусдын гар хөл болж байна шүү дээ. Өөрөө л хохирох вий дээ гэж би Ц.Пүрэвтүвшин дүүдээ захихыг хүсэж байна” гэж ярьсан нь олон нийтэд дэлгэгдсэн. Тийм ээ, тэр “шоронд” орно гэж тооцоолж байж. Гэвч хууль гэдэг өөр. Тэд тодорхой тайлбар аваад явуулсан нь зарим хүнд “хангалтгүй ажилласан” мэт санагдаж болох юм.  Гэхдээ л баривчилгаа болсон. Л.Оюун-Эрдэнэ хүчтэй байгааг олноороо харлаа. “Монголын зэс корпораци”-ХХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар ЭЦГ-ын гадна сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд Цагдаагийн газар болон хуулийн байгууллагуудад үүрэг өгч байна билээ. Тэгэхээр ЗГХЭГ-ын даргын үүргийн дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа юм байна гэж ойлгосон. Хуулийн байгууллага хөндлөнгийн аль нэг байгууллагаас хараат бусаар ажиллах ёстой. Тэгж ажиллана гэж найдаж байна. Бид Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Өчигдөр зарласан тавилттай мэдээллийнхээ дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа юм болов уу гэж бодож байна” гэж ярилаа. Тэрбээр 49 хувийн схемийн тухайд “Манай компани улсаас мөнгө аваагүй” гэдгээ л давтаж хэлсэн. Баталгаандаа дараах бичгийг дурдаж байна билээ. ЗГХЭГ-ын даргын өгсөн үүргийн дагуу хууль, хүчний байгууллагыг дайчлан удаа дараа өөрсдөө ирж тайлбар, мэдүүлэг өгсөөр байтал хүчлэн баривчлах ажиллагаа болж харууллаа. Ингэхэд Л.Оюун-Эрдэнэ гэж хэнсэн билээ. ЗГХЭГ нь ХЗДХ-ийн сайдад үүрэг өгдөг болохын тулд ямар зам туулав. Л.Оюун-Эрдэнэ намаа сонгуульд ялагдаж цөөнх болчихоор нь Харвардаар гоёж харьд хийсч явсан ч Хэнтийн тойрогт МАН-аас бор халзан төлөг нэр дэвшсэн ч сонгогдохоор байгааг мэдэрч намын Бага хурал эрх өгөө ч үү, үгүй ч үү гэсэндээ сошиалаар “Хэнтийн тойрогт Б.Гарамгайбаатартай өрсөлдөнө” гэж зарласан. Үүнийгээ мэдрэмж гэж боддог биз. Харин чадвар түүнд бий юү. Саяхан л өөртэй нь адилхан АНУ-д боловсрол эзэмшсэн Н.Номтойбаяртай цахим ертөнцөөр тулалдаж эхэлсний дотор нэгэн ноцтой баримт дэлгэгдсэн нь Харвардад суралцаж байх үеийнх нь адал явдлууд дэлгэгдэж байсныг одоо сэргээн шалгахад гэмгүй. Харин өнөөдөр тэр өөрөөсөө хавьгүй өндөр мэдлэг боловсролтой, баялаг бүтээсэн, Монголоо гэсэн залуусыг хуулиар нотлогдоогүй материалд үндэслэн “хувиараа тайлбарласаар” түр ч атугай сануулсандаа баяртай байгаа биз ээ. Бүр тэр нь ажил хэрэг болж нэр бүхий хүмүүсийг баривчлах хүртэл үнэд хүрсэнд том яваа байх. Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг 49 хувийн хувьцаа эзэмшигчидтэй удаа дараа тохиролцох, шантаажлах уулзалт хийсэн аж. Харин Ц.Нямдоржтой “тохиролцоогүй” хүмүүс саяхан томилогдсон, хэзээ огцрох нь тодорхойгүй Л.Оюун-Эрдэнэтэй ярих юм байхгүй гэдгээ ч хэлсэн гэнэ. Тэгвэл ХЗДХ-ийн сайд энэ баривчилгааг мэдсэн болов уу. “Мэдээгүй” гэж мэлзэх болов уу. “О.Орхон чи их том байна аа” гэж төрийн суудлаас ёжилсон тэрбээр өнөөдөр үнэхээр том байна аа. Өөрийнх нь хүүгийн “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн шахаа сэлт ил болсноос ч тэр үү, Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг ЭЦГ-т аваачсан хамгийн хүчтэй ХЗДХ-ийн сайд тэр боллоо. Одоогоос яг нэг жилийн өмнө, 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны баасан гаригт Blue sky tower-ийннаймдугаар давхарт байрлах “Кью Эс Си” ХХК-ийн байранд мөн нэгжлэг хийж санхүүгийн баримтуудыг хуу хамж аваад явсан. Энэ бол дохио байсан юм. Гэвч шүүх дахиад л “Монголын зэс”-ийн талд шийдвэр гаргасан. Тиймээс өс хонзон хурцадсаар, нөөцлөгдсөөр байна. Харин одоо энэ өс өөр хэлбэр, үүрэгтэй болж ЖДҮХС-ийн зээлдэгчдийн гэм зэмийг, удахгүй болох Стандарт банкийн өртэй холбоотой шүүх хурлыг дарагдуулахаар, бүр цаашилбал АН-ын даргыг сонгох сонголтод МАН оролцохоор ийм баривчилгаа зохион байгуулсан гэх сэжүүрүүд эндээс харагдлаа. Болж өгвөл ОХУ-ын “Ростех”-ийн өмчлөлд орчихвол бүр ч том даалгавар биелэх биз. Ил болсон тогтоолыг дахин ил болгон зарлаж, 49 хувийг худалдаж авсан санхүү босгосон гэх схемийг дахин сүртэйгээр харуулахын цаана Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан гэм буруутнуудыг бүдгэрүүлж, анхаарлыг сарниулах “ах нарын” даалгаврыг энэ удаад Л.Оюун-Эрдэнэ биелүүлж яваа нь энэ бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.6 № 46 (6013)
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

10 цаг 25 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

10 цаг 40 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

10 цаг 44 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

16 цаг 54 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

16 цаг 54 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Өчигдөр 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Өчигдөр 06 цаг 00 мин
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Хари

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шув

Өчигдөр 06 цаг 00 мин