Транзит тээврийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана

2019-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авснаас хойш салбарынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, салбар тус бүр дээр тусгайлан үүрэг чиглэл өгч, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудад чиглэл өгч ажиллаж байгаа билээ. Өчигдөр  тэрээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, автотээврийн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран байгууллагын үйл ажиллагааны танилцуулав. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ЗТХЯ болон АТҮТ онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох, жолооч нар мэргэшсэн байх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй байх зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай” хэмээн уулзалтын үеэр хэллээ. Түүнчлэн  Ази Европыг холбосон хамгийн ашигтай гарц болох Монгол Улс тээврийн салбараа хөгжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж манай улсад бүрэн бий хэмээн онцолж, цаашид транзит тээвэрлэлтийг идэвхижүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцоллоо.Мөн тэрээр улс, хот хоорондын зорчичгч тээврийн үйлчилгээ үзүүлж буй 1090 тээврийн хэрэгслийн GPS төхөөрөмжөөр жилд 170 мянга гаруй тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, хяналтын системийг цахим болгох, хяналтыг сайжруулах тал дээр томоохон ахиц дэвшил гарсан байгааг сайшаалаа.  Жилээс жилд импортоор автомашины тоо нэмэгдэж байгаа тул тээврийн хэрэгслийн дугаар олголт, бүртгэлжүүлэх үйл ажиллагааг заавал улсын дугаарын шинэ стандартыг хэрэгжүүлж, солих шаардлагагүй бөгөөд шинэ сери гаргах байдлаар зохицуулах боломжтой гэдгийг тэрээр хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.6 № 46 (6013)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 14 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21