Б.ТУЛГА: МОНГОЛЫН ГОЛ БАЯЛАГ БОЛ МОНГОЛ ХҮН

2019-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

МАХН –аас “Эх орончдын өдөр”-ийг залуусын баяр болгон тэмдэглэв. Энэ үеэр тус намын залуу лидерүүд илтгэл тавьсан юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын танилцуулсан  намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь хүргэж байна.

МАХН нь Монголын ард түмэн, МонголУлсын язгуур эрх ашгийг иш үндэc болгож, нийгмийн бүхий л давхаргын ашиг сонирхлыг эн тэнцүү илэрхийлэн xамгаалж, үзэл баримтлалын хувьд “социал демократ үзэл”-ийг баримталж, өвөг дээдсийнхээ хийж бүтээснийг хүндэтгэн үнэлж, өнөөгийн үеийнхнийг амьдралдаа эзэн болохын чухлыг ойлгуулан зоригжуулж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэхүү Мөрийнхөтөлбөрийг дэвшүүлж байна.

Байгалийн баялаг дундын өмч байх эх оронч үзэл санаа нь МАХН-ын Мөрийн хөтөлбөр хэрэгжих эдийн засгийн баталгаа, Монгол хүн эх орондоо жинхэнэ ёсоор эзэн суухын угтвар нөхцөл мөн.

МАХН шударга сонгуульд өрсөлдөн ард түмнийхээ дэмжлэгтэйгээр төр засгийн эрхийг авч, богино хугацаанд ядуурал, хээл хахуулийгарилган, дунд ба урт хугацааны оновчтой бодлогыг тууштай хэрэгжүүлснээр чинээлэг дундаж давхаргыг бий болгон бэхжүүлж, Монгол Улсыг хүний хөгжил, амьжиргааны түвшин, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дэлхийн эхний 30 улс орны тоонд багтах улс болгон хөгжүүлэхийг зорино.

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө боловсруулах, МАХН сонгуульд сонгогчдын дэмжлэг авч Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхтэй болж үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхдээ энэхүү Мөрийн хөтөлбөрийг иш үндэс болгоно.

Зорилго

Монголын гол баялаг бол Монгол хүн мөн хэмээн үзэж, Монгол хүн төр засгийн хамгаалалтанд орох, түүнд өндөр цалин бүхий ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоог гарган олгох, ядарч зүдэрсэн иргэдээ төрийн хайр халамжид авч хүний зэрэгтэй амьдрахад нь туслах нь төр засгийн үйл ажиллагааны хамгийн чухал зорилго мөн хэмээн үзнэ.

Монгол хүн бүр сурч боловсорсноор авъяас чадвараа нээн хөгжүүлж, гэр бүлээ бэхжүүлж, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж, хүний зэрэгтэй амьдрахад хүрэлхүйц цалин орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ.

Ахмадууддаа сард маргаашдаа санаа зоволгүй амьдрахад хүрэлцэхүйц тэтгэвэр олгож, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хязгаарлагдсан хүмүүст баталгаатай орлого буюу өдөр тутмын хэрэгцээнд нь хүрэлцэхүйц тэтгэмжийг сар бүр олгодог болно.

Улс орны хөгжлийг эрчимжүүлэх нь боловсролын тогтолцооноос ихээхэн хамааралтай тул хүн бүр дээд боловсролтой болох, төрийн өмчийн их, дээд сургуульд сурч тодорхой мэргэжилтэй болоход шаардагдах зардлыг төрөөс бүрэн хариуцдаг зарчмыг үе шаттай нэвтрүүлнэ. Ингэснээр Монгол залуу хүн бүр дээд боловсролтой болж, ялангуяа инженер техникийн мэргэжил эзэмшиж, хөрвөх чадвартай боловсон хүчний хэмжээнд үнэлэгдэнэ.

Монгол Улсын нийгмийн харилцааны үндсэн нэгж нь гэр бүл мөн тул гэр бүлийг дэмжих бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, юуны түрүүн гэр бүлийг орон сууцаар хангах зорилгыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд амьдралаа шинээр зохиож буй залуу гэр бүлүүд орон сууцтай болж тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь МАХН-ын зүгээс залуучуудад чиглэгдсэн нэгэн тулгуур бодлого байх болно.

Төр засгаас улс орны хөгжлийг эрчимжүүлэхийн тулд хотын хөгжилд онцгой анхаарч, хүн ардаа тав тухтай орчинд ажил хөдөлмөр эрхлэн амгалан тайван амьдрахад туслах зорилготой “Улсын чанартай найман хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхдээ төрийн мэдлийн орон сууц барьж, улмаар өрх бүр төрийн өмчийн орон сууцанд амьдрах боломжийг хангана. Нэг өрх айлд дунджаар 50 ам дөрвөлжин метр талбайтай орон сууц оногдохоор тооцож, орон сууцгүй айл өрхөд “Улсын чанартай найман хот бүсийн чанартай хотуудад орон сууц барьж олгох бодлого баримтлан хэрэгжүүлнэ.

Улс орныхоо газар зүйн байрлал, байгалийн баялаг, дэд бүтцийн сүлжээ, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг үндэслэж, хүн ам зүйн бодлоготой уялдуулан “Улсын чанартай найман хот”-ыг байгуулах хөтөлбөрийн хүрээнд ажлын олон байр бүхий орчин үеийн технологийн нэг нэгнйгээ дэмжсэн кластер үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулна.

Улсын чанартай найман хот”-д орчин үеийн эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээний газар, соёл урлаг, спортын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, асрамжийн газар зэрэг орчин үеийн хотуудад тавигдах шаардлага, стандартыг бүрэн хангасан дэд бүтэц бүхий орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хот хөдөө ойртож, төрийн үйлчилгээ хүн бүрт хүрч, бараа таваар, үйлчилгээний үнэ өртөг хямдарч, чанар нь нэмэгдэж, Монгол хүний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирч, баян хоосны ялгаа арилж, нийгмийн харилцаа эе эвтэй болно.

Улсын чанартай найман хот”-ыг хооронд нь холбосон Мянганы төмөр зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр бүхий цахилгаан станцууд, бусад шаардлагатай дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулна. Ингэснээр экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн таатай нөхцлийг бүрдүүлнэ.

Манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго нь химийн бордоогүй органик, хүний биед нэн тустай, зах зээлд өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэхэд орших бөгөөд энэ зорилгод хүрэхийн тулд шинэ технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бүрдүүлнэ.

Эрүүл мэндийн бодлогыг шинэ шатанд гаргаж, иргэдийн эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг тогтолцоо руу үе шаттайгаар шилжинэ. Ингэснээр Монгол хүний дундаж наслалтыг 10 насаар нэмэгдүүлнэ. Өндөр настан өөрөө хүсвэл дахин мэргэжил эзэмших, мэргэших сургалтанд үнэгүй хамрагдаж болно.

Улс орны мөнгөний бодлогыг цэгцэлж, банкны тогтолцоог орчин үеийн мөнгөний бодлогын дагуу өөрчилснөөр мөнгө хүүлэх байдлаар дээрмийн зээл олгож, иргэдийг мөлждөг өнөөгийн банк-санхүүгийн шударга бус тогтолцоог хална.  Жижиг, дунд бизнес эрхлэх, өндөр технологи нэвтрүүлэх, экспортын чиглэл бүхий аж ахуй эрхлэхэд төрөөс онцгойлон анхааран дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох тогтолцоог бий болгоно.

Залуучууд, шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд гарааны хүүгүй зээл, татваргүй тогтолцоог бий болгон дэмжиж, зээлээ төлөгч иргэнээс барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгодог зарчмыг нэвтрүүлнэ.

Хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааэрхлэн явуулахыг хязгаарлах бодлогобаримтлан хэрэгжүүлнэ.

Байгаль орчныгБохирдуулагч нь нөхөн төлбөр төлөгч”, “Ашиглагч нь эргээд хамгаалагчбайх үзэл санааг төрийн бодлого болгон хэрэгжүүлнэ.

Эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотыг Монгол Улсын 2 дахь нийслэл болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлэхдээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах нарийвчлан боловсруулсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

1992 онд батлагдсан Үндсэн хууль, түүний үр дүнд бий болсон боловсронгуй бус төрийн тогтолцоог улам бүр гажуудуулан хувийн эрх ашигтаа үйлчлэх бүтэц болгон ашиглаж буй улс төрийн намуудыг хандив өгөх нэрийдлээр үнэн хэрэгтээ эрхэндээ оруулан хувьчлан авсан улс төр-бизнесийн бүлэглэлүүд Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болж, нийгэмд шударга ёс тогтооход саад учруулж байна.

Тийм учир төр засгийн эрх мэдлийн эх сурвалж нь гагцхүү ард түмэн мөн, төр засгийн эрх мэдлийг ард түмэн өөртөө байнга хадгална гэсэн суурь зарчимд тулгуурлан ажиллана.

Хууль тогтоох байгууллага хэдхэн хүний хуйвалдаанаар хууль батлан гаргаж, тэд ард түмний татварын орлогоор бүрдүүлсэн төсвийн хөрөнгийг хоорондоо үгсэн хуйвалдаж хуваан идэж байгаа буруу тогтолцоог засч өөрчилнө.

Парламент хоёр танхимтай буюу Улсын бага хуралдай хуулийн төслийг боловсруулан тогтоож, ард түмний ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлдэг, Үндэсний их хуралдай хуулийг баталдаг тогтолцоог буй болгож, ингэснээр Парламентаас батлагдан гарч байгаа хууль болгон нийт ард түмний эрх ашигт нийцсэн байх нөхцлийг бүрдүүлнэ.

Хэн нэгэн эрх мэдэлтэн, түүнийг тойрсон улс төр-бизнесийн бүлэглэлийн дэмжлэгтэйгээр хууль, шүүхийн байгууллагад томилогддог, эргээд өөрсдийг нь томилсон тухайн албан тушаалтан, түүний бүлэглэлийн улс төр-бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд үйлчилдэг хараат хууль шүүхийн байгууллага, албан тушаалтан бүхийбуруу тогтолцоог өөрчилнө.

Иймд бүх шатны шүүгчдийг төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж болсон ард түмнээс сонгодог болох нь шүүхийн тогтолцоог шударга болгох тулгуур зарчим мөн. Ард түмнээс тодорхой хугацааны давтамжтайгаар сонгогддог шүүгчид манай улс орны шударга ёсны баталгаа болно.

МАХН “Шударга бол эвтэй, Эвтэй бол хүчтэй” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа тууштай баримтална.

Өнөөдөр Засгийн газар нь УИХ-аас томилогдож байгаа ч үнэн хэрэгтээ шударга бус сонгуулиар суудал авсан улс төрийн намуудыг хандив өгөх нэрийдлээр хувьчилан авсан улс төр-бизнесийн бүлэглэлээс хэт хамааралтай байдаг учир ард түмэн Засгийн газрыг хянах, сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардах боломжгүй байна. Засгийн газарт ард түмэн биш харин намуудын доторхи улс төр-бизнесийн бүлэглэлүүд илүү хүчтэй нөлөөлж байна. Ийм Засгийн газар тогтворгүй, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадахгүй, эхлүүлсэн ч дуусгаж чадахгүй, ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах чадамжгүй байдаг. Ийм буруу тогтолцоог нэн даруй засахгүй бол улс орон хөгжихгүй. Улс орон хөгжихгүй бол ард түмэн улам ядуурна. Тийм учир Засгийн газар буюу хууль хэрэгжүүлэх эрх мэдлийн байгууллагыг ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх нь ард түмний хараа хяналтан доор хөгжлийн бодлого хэрэгжих зөв тогтолцоо мөн гэж үзэж байна.

Хууль тогтоох байгууллагыг хоёр танхимтай болгож, шүүгчдийг ард түмнээс сонгож, Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлохоор болсон ч тэдгээрийн үйл ажиллагааг иргэдийн ашиг сонирхлын үүднээс хянах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах шаардлага байх нь зайлшгүй тул энэхүү эрх мэдлийг хүний эрхийг хамгаалах байгууллага хадгалан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хүний эрхийн байгууллагын гишүүнийг мөн адил ард түмэн сонгож байх нь зөв болно.

Түүнчлэн ард түмний татварын мөнгөөр бүрдэж байгаа төсвийн зарцуулалт, төрийн өмчийг захиран зарцуулах ажил шударга ёсонд нийцэж байгаа эсэхийг хянах эрх мэдэл бүхий Үндэсний аудитын хороог ард түмнээс сонгож байгуулах нь зүйтэй. Ийнхүү хянах эрх мэдлийг засаглалын нэгэн эрх мэдэл болгон хадгалан хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудыг ард түмний сонголтоор байгуулан ажиллуулах нь төр засгийн байгууллага, албан тушаалтан хариуцлагатай болох хамгийн зөв шийдэл мөн.  

Засаглалын эрх мэдлийг ингэж Хууль тогтоох, Хууль хэрэгжүүлэх, Шүүх, Хянах гэсэн 4 үндсэн эрх мэдэлд хувиарлан хэрэгжүүлснээр засаглал хувиарлах онол Монголын ард түмний эрх ашигт нийцэн Монголын хөрсөнд буун нутагшин хэрэгжих нөхцөл бололцоог бүрдүүлнэ. Ингэснээр улс төрийн намуудад шургалсан улс төр-бизнесийн бүлэглэл бүхий л эрх мэдлийг гартаа атгах бололцоог хумин хязгаарлах учир өнөөдрийн нийгэмд ноёрхож байгаа засаглалын тогтолцооны гажуудал засагдана.

Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ашиглахдаа зөвхөн монголын ард түмний дундын өмч болгон өнөө ба ирээдүй үеийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангах зорилгод нийцүүлнэ.

Улс орноо хөгжүүлэх хамгийн гол нөөц баялаг бол манай улсын иргэд мөн. Ард түмний дундаас улс орноо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, өөрийн эзэмшсэн мэргэжил, боловсролоо улам чанаржуулан сайжруулах зүтгэл тэмүүлэлтэй, төрийн ажилд хувийн шуналгүй хандах ёс зүйтэй хүмүүсийг шилэн сонгож ажиллуулна.  

Сайн үйлс дэлгэрэн шударга ёс бат бэх тогтох болтугай.

Монголын ард түмэн мандтугай.

Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.

MARA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

10 цаг 54 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

11 цаг 9 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

11 цаг 13 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

17 цаг 24 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

17 цаг 24 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Өчигдөр 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Өчигдөр 06 цаг 00 мин
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Хари

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шув

Өчигдөр 06 цаг 00 мин