Н.Энхбаяр: МАХН залуусаа дэмжиж, тэдний төлөөх бүх тэмцлийг манлайлна

2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
МАХН-аас зохион байгуулсан  “Эх орончдын өдөр-Залуучуудын баяр”  хурлын нээлтэд тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр товч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр  “Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр МАХН үүсэн бий болсон өдөр тохиодог. Тэртээ 1921 оны гуравдугаар сарын 1-нд жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАХН-ыг  байгуулж байсан түүхтэй.  Тухайн үеийн залуус ирээдүй хойчийнхоо төлөө санал бодол, хүсэл зорилгоо нэгтгэн  МАХН-ыг үүсгэн байгуулсан. Өнөөдрийн сайн сайхны эхлэл болсон өдрийг хойч үед ч  тэмдэглэн өнгөрүүлэх ёстой гэж миний бие  үзэж  УИХ-ын дарга байхдаа “Эх орончдын өдөр” болгон  тэмдэглэх санал гаргаж   батлуулсан. МАХН гэсэн товчлол бол маш өргөн утга агуулгатай. Зөвхөн хувьсгалт  гэдэг үгийн цаана өөрчлөлт, шинэчлэл, тэмүүлэл, хөгжил гээд олон утга илэрхийлэгдэнэ. Өнөөдөр өөрчлөлт, шинэчлэлийн хувьсгал, залуусаа дэмжих хувьсгал хийх шаардлагатай байна. Монголын нийгэмд хамгийн ихээр гадуурхагдаж, хавчигдаж яваа хүмүүс бол залуу үе. Тэдэнд ажиллах, амьжиргаагаа дээшлүүлэх боломж алга. Ажлын байр байхгүйгээс орон сууцанд орж чадахгүй, орлогогүйгээс их дээд сургуульд сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагдсан. Залуус маань эх орондоо амьдрах хүсэлтэй байвч аргагүйн эрхэнд алс холын харь улсад очин ажиллаж, амьдарсаар байгаа. Тиймээс МАХН залуусаа дэмжих бодлого барьж, тэдний сурах орчин, амьдрах орон сууцыг үнэгүй болгоход анхаарлаа хандуулан, бүх тэмцлийг манлайлах болно. Өнөөгийн төр, засаг  залуустаа халгаатай болжээ. Цаашид МАХН залуусаа дэмжиж, хамтран ажиллаж, үргэлж тэдний төлөө явахаа амлаж байна” хэмээн онцлон  тэмдэглэв. Эх сурвалж: www.polit.mn
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

5 цаг 56 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

9 цаг 35 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

15 цаг 57 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

15 цаг 57 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

15 цаг 57 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин