Тусгай сангуудтай хамт ЖДҮ-гийн хэргийг “татан буулгах” уу

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн  тогтоол баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргав. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг сангийн үйл ажиллагаа ийнхүү хаагдаж байна.  Мөн зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвийн гэж үзжээ. Түүнчлэн тусгай сангуудын шалгалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөг нь тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байжээ. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байсныг тогтоожээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм. Ийнхүү Сангийн яамнаас тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнгээ танилцуулж, Засгийн газраас тогтоол ч батлууллаа. Гэхдээ сангуудад хийсэн шалгалтад олон нийтэд сэтгэл дундуур байна. Уг нь ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан хэрэг илэрсэн  учраас шалгалтыг явуулах болсон билээ.  Засгийн газар өчигдөр ЖДҮ-гийн асуудлыг шалгаж, түүнтэй холбоотойгоор тогтоол гаргах байв.  Гэсэн ч хавтгайруулан шалгасан дүнгээ танилцуулж, хаа хамаагүй долоон санг татан буулгах шийдвэр гаргасан нь ЖДҮ-гийн асуудлыг намжаах хэлбэр төдий л үйл явдал боллоо. Тухайлбал,   Засгийн газрын өрийн баталгааны санг татан буулгалаа. Энэ сан нь 2015 онд байгуулагдсан байна.  Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.13-т Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулна хэмээн заажээ. Энэ нь эрсдлээс сэргийлэх сан байсан юм. Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутамд, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах үндсэн чиглэлтэй байв. Гэвч энэ сан ЖДҮ-гийн хөлд үрэгдэж татан буугдав. Мөн Монгол судлалыг дэмжих сан 2013 онд байгуулагдсан. Тухайн үед Америк, Герман, Англи зэрэг орны Монгол судлалын зарим төв хаагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан байдаг.  Тиймээс Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвлөмж гарган Монгол судлалыг төрийн бодлогоор хөгжүүлэх, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх сан байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, байгуулсан байдаг. Ийнхүү сангуудад хийсэн шалгалт нэрээр ЖДҮ-г хаах тоглолтыг Засгийн газар хийж байна.  Ийнхүү Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалт олны хүлээлтэд хүрсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд олноороо их хэмжээний  зээл авсан гэх ЖДҮХС-г ухаж шалгаагүй, тойрсоор байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.28 № 41 (6008)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 1 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21