МАХН-ын дарга Н.Энхбаяр оюутнуудад лекц уншлаа

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ МАХН-ын дарга,  Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  өчигдөр ОУСДС-ийн багш, оюутнуудад Дээд хуулийн талаар лекц уншиж, санал солилцлоо. Тэрээр МАХН-аас боловсруулсан  Дээд хуулийн төсөлд тусгасан дээд боловсрол, эрүүл мэнд, орон сууцыг төрөөс үнэгүй болгох, мөн байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгох, иргэдийг баталгаат орлоготой болгох, шударга ёс ыг тогтоохын тулд  хараат бус шүүхийг томилдог биш сонгодог байх талаар ярьж багш, оюутнуудтай санал солилцов. Түүнчлэн парламентыг  хоёр танхимтай болгох, ингэснээр  Ерөнхийлөгч, Засгийн газарт тавих хяналт чангарч, хариуцлага хүлээлгэх боломжийг Дээд  хуулийн төсөлд хэрхэн тусгасныг тайлбарласан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монголчууд өнөөдрийн энэ ядуу зүдүү амьдралаа дуусгах хэрэгтэй. Шударга ёсыг сэргээхийн төлөө хөдөлгөөн өрнүүлэх ёстой. Эдгээр ариун үйл хэргийг эхлүүлэхээр бид хуран цугларч байна. Монгол Улсын  ажилтай, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцээтэй байх ёстой. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Хэсэг хүн, хэдэн намыг муулаад асуудал шийдэгдэхгүй. Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай. Өнөөдрийн бидний амьдрал ямар байна вэ. Энэ нь тогтолцооноос хамаарна. Муу тогтолцоотой байна гэдэг нь тэр хэмжээний Үндсэн хууль байгаагийн илрэл” гэдгийг онцлон тэмдэглэв. Оюутан залуус Үндсэн хуулиа шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байлаа. Тэд Дээд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.28 № 41 (6008)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 1 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21