Хорин онд хотоос арчигдана гэдгээ зарласан “сонгууль”

2019-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригч намын удирдлагуудын найруулсан Хотын даргыг сонгох “драм”-ыг өчигдөр НИТХ амжилттай тоглолоо. МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг дэвшүүлж, Нийслэлийн МАН түүнийг “хүч”-ээр Улаанбаатар хотын захирагч болгов. Хуралдаанд 45 төлөөлөгч оролцсон бөгөөд 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон юм. МАН ардчилсан зарчмаас ухарч, аливаа асуудлыг эрх мэдэл, дарангуйлал, хуйвалдааны аргаар шийддэг  тийм систем рүү  чиглэж яваа улс төрийн хүчин болох нь хотын даргын томилгооноос харагдаж байв. Нөгөө талаар ирэх 2020 оны сонгуулиар  МАН хотоос арчигдана гэдгээ өчигдөр харууллаа. Өмнөх хуралдаанд МАН-ын эрх баригчид заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунд ялагдсан. Ичсэн нэрэндээ МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнийг хотын даргаар батламжлаагүй.  Түүгээр ч зогсохгүй МАН-аас хөөх шийдвэрийг гаргасан байдаг.  Намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун иргэдийн төлөөлөгч гэдэг утгаараа Хотын даргын сунгаанд дахин оролцож, С.Амарсайханд ялагдлаа. МАН-ын эрх баригчид энэ удаагийн хурлаар өмнөх алдаагаа дахин давтахгүйн тулд ихэд хичээсэн нь харагдаж байлаа. МАН-ын бүлэг бүх асуудлыг хайрцаглаж оруулж иржээ. Тухайлбал, тооллогын комисс батлах, горимын санал хураах, нэр дэвшигчийг тодруулах зэрэг асуудалд төлөөлөгч нар олонхийн санал өгч хүчээр шийдээд явав.  Нэр дэвшигч С.Мөнхчулуун болон АН-ын бүлгийн  гишүүдийн гаргасан горимын  санал унасаар байсан нь эхнээсээ л С.Амарсайханы Хотын дарга болох зам нь нэгэнт засагдсан гэдгийг харуулж байв.  Ямар сайндаа л “МАН-ын бүлгийн дарга Р.Давга “Манай нам тооллогын комисст таван гишүүнийг оруулах улс төрийн шийдвэр гаргасан” гэж төлөөлөгч нарт шоолуулахав дээ. Энэ нь өнөөдөр Хотын даргыг хүчээр томилох улс төрийн шийдвэр гаргасан гэдэгтэй агаар нэгэн сонсогдож байсан. Мөн хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан үндэслэлээ тодорхой тайлбарлах хэрэгтэй.  Өөрийн биеэр ирж бидэнд хэлэх учиртай. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг ингэж басч, доромжилж болохгүй. Бид Ерөнхий сайдын хуулийн хэлтэс биш. Энэ асуудал эхнээсээ хуулийн дагуу явах учиртай. Тэгэхгүй бол Хотын даргын томилгоо хуулийн байгууллага дээр очно шүү” гэсэн. Гэтэл хуралдааныг даргалагч Б.Батнасан “Яахав яахав” гэж хэлээд сууж байлаа. Дараагийн нэг асуудал нь  НИТХ-ын зарим төлөөлөгчийн суудлыг хуралдааны өмнө сольжээ. Энэ нь МАН зарим гишүүдээ хянах, улмаар С.Амарсайханы эсрэг санал өгсөн гишүүдийг айлган сүрдүүлэх зорилготой гэдгийг төлөөлөгчид хэлж байсан.  Ийнхүү МАН хотын удирдлагыг дарангуйллын маягаар, ардчилсан бус зарчмаар авлаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нь 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, Эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн авто худалдааны төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2017 оноос НИТХ-ын даргаар сонгогдсон байдаг.  Одоо НИТХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд түүний нэрийг танилцуулах бөгөөд тав хоногийн дотор батламжлах хуулийн заалттай юм.

Байр, суурь

Э.Бат-Үүл: НИТХ-ыг үгүйсгэсэн шийдвэр гарлаа

-Өнөөдөр Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгэсэн шийдвэр гарлаа. Бид орон нутгийн агентлаг биш. Ямар нэгэн намын халаас, утсан хүүхэлдэй байх учиргүй. Энэ маш буруу тогтолцоо руу явж байна. Ерөнхий сайд хүссэн үедээ Нийслэлийн Засаг даргыг сольдог болох нь л дээ. Ер нь НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. МАН-ын бүлэг завсарлага авах нь хэмжээгээ алдсан. Сүүлдээ мессежээр хүртэл завсарлага авч байна. НИТХ үндсэн үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй, чадамжгүй болсныг энэ удаагийн хурал харууллаа.  

Д.Баттулга: Аливаа шийдвэрийг гаргахад төлөөллийн зарчмыг барьдаг байх учиртай

-НИТХ төлөөллийн байгууллага. Хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Энэ дотор АН, МАН-ын гишүүд ч байна. Аливаа шийдвэрийг гаргахад төлөөллийн зарчмыг барьдаг. Тиймээс Р.Дагва төлөөлөгч МАН улс төрийн шийдвэр гаргалаа гэж ярьж байна. Төлөөллийн зарчим байхгүй шүү нөхөд өө гэж байгаа юм уу.  Хэн хотын дарга хэн болох нь нэг их ач холбогдолтой байсангүй.  Сонгууль шударга байх ёстой. Цөөнхийн төлөөлөл заавал байх ёстой.  

С.Мөнхчулуун: МАН коммунист нам болжээ

-Эрх баригч нам коммунист нам болохоо харууллаа. Уг нь социал демократ үзэлтэй нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай нам. Гэтэл иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ингэж халдаж болохгүй.  МАН-ын Нарийн бичгийн дарга өөрөө ахлан таван хүнтэй тооллогын комисс гаргаад санал хураагаад тоолчихож байна. Ийм зүйл байж болохгүй. 45 төлөөлөгч бол зөвхөн хувь хүмүүс биш, нийслэлийн сая гаруй иргэдийг төлөөлж буй төлөөлөгчид. Гэтэл хяналт тогтоохын тулд улс төрийн шийдвэр гаргалаа.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.27 № 40 (6007)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21