Улсын тусгаар тогтнолыг уландаа гишгэсэн дэд сайд

2019-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ШХАБ-тай холбоотой асуудал нийгэмд нэлээд хүчтэй яригдах боллоо. Улстөрч, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж элсэх нь зөв, буруу хэмээн цэц булаалдаж эхэллээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч энэ давалгааг тэргүүлж, үзэл бодлоо илэрхийлсээр байна. Санаатай, санамсаргүй мэдээлэл нийгэмд тарж аргаа барахдаа ГХЯ мэдэгдэл гаргаж, дэд сайд нь  байр сууриа илэрхийлж ярилцлага өгчээ. ГХЯ ШХАБ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл дунд төөрсөн олон нийтэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх Гадаад харилцааны яамны байр суурь тун чухал байв. Гэвч ГХЯ-наас тараасан дэд сайд Б.Батцэцэгийн ярилцлага ШХАБ-аас ч илүү эрсдэлтэй нөхцөл байдлыг нийгэмд үүсгэж болохоор байна. “Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай түүний ярилцлага Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг үгүйсгэж, доромжилсон өнгө аястай болжээ. Мэргэжлийн дипломатч байтугай Монгол Улсын жирийн иргэд нь илэрхийлж чадахгүй тийм үг өгүүлбэр дэд сайдын ярилцлага дунд яваа нь харамсалтай. Эх сурвалж: Гадаад харилцааны яам гэсэн энэхүү ярилцлагад “Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг” гэж мэдэгдэв. Ийнхүү эх орноо бусдын эрхшээлд ороход бэлэн гэх мэдэгдэл хийж, олон нийтэд тарааснаараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг албан тушаалаасаа огцрох болзлоо хангачихлаа. Б.Батцэцэгийн өөрийн үзэл баримтлал энэ юм бол тэр нэн хариуцлагатай энэ албан тушаалд тэнцэхгүй гэдгээ баталж байгаа юм. Мөн Засгийн газрын тухай хуулиар дэд сайдын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Салбарын сайдыг эзгүйд төлөөлөх эрх дэд сайдад байх бөгөөд энэ эрхээ Б.Батцэцэг сайд хэрэгжүүлсэн гэж ойлговол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, цаашлаад Засгийн газар улс орны бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолын асуудалд ийм л байр суурьтай байдаг гэж ойлгохоор байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.26№ 39  (6006)
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

5 цаг 55 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

9 цаг 34 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

15 цаг 56 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

15 цаг 56 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

15 цаг 56 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин