У.Хүрэлсүхийн барометр ба хөрсөн дээрх температур

2019-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Барометр бол дэлхийн агаар мандал буюу атмосферийг хэмждэг багаж, температур нь халуун хүйтнийг хэмжих нэгж юм. Нэг шинжлэх ухааны багаж, хэмжүүрүүд гэсэн үг. Энэ нь улс төр дээр ч нийлж байдаг эд аж. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга болсноос хойш рейтинг нь тогтмол өссөөр сүүлийн хэдэн жилд байгаагүй үзүүлэлтэд хүрлээ. МЭК судалгааны компанийн Улс төрийн барометр хэмээх улирал бүр гаргадаг судалгааны дүнгээс үүнийг харж болно. У.Хүрэлсүхээс өмнө Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нартай харьцуулсан судалгааг тэд хийдэг. Өмнөх хоёроосоо хол тасарсан У.Хүрэлсүхийн рейтингийн дүнг байнга гаргадаг бас нэг амьд “барометр” бий. Тэр нь ноён Баабар юм. Ноён Баабарын зөвхөн У.Хүрэлсүх, түүний шадруудын хүрээнд танилцуулдаг судалгааны дүн бас л урьд хожид байгаагүй Ерөнхий сайд, МАН-ын даргын рейтинг байдаг байна. У.Хүрэлсүх ч үүнд онцгой таашаалтай хандаж, одоог биш ирээдүйгээ харж улс төрөө хийх болсон тухай олон талын эх сурвалжийн мэдээлэл хоорондоо нийлэх болов. Тэр ноён Баабарт онцгой итгэдэг. Гурван сая хүнийг нийтлэлээрээ итгүүлдэг Баабарт улсын гуравдугаар хүн итгэж л таарна. Тиймээс Засгийн газар нь уналгүй үлдсэн орой “...Ирээдүйн Ерөнхийлөгчийн төлөө” хэмээн хундага тулгасан залуусын ерөөл У.Хүрэлсүхийн хэтийн зорилго болчихоод удаж байгаа аж. Ноён Баабар ч У.Хүрэлсүхийн тулах цэг болж, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлэх алтан багана нь болохоор өдөр шөнөгүй ажилладаг болсон гэдэг. Гэвч барометрүүдийн дүгнэлт бодитой эсвэл хийсвэр гэдгийг одоохондоо хэн ч мэдэхгүй. Төрийн тусгай хамгаалалтад орж, улсын өндөр дээд албанд тохоогдоно гэдэг “вакум”-д орж, баримжаагаа алддаг гэмтэй. Тэр жамаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга хэмээх амьдрал дээр Монголын хамгийн том эрх мэдлийг атгасан У.Хүрэлсүх итгэдэг, харьцдаг, ярьдаг, сонсдог хэдхэн шадартай болсон нь тодорхой. Тэр байдал ч ажиглагдаад эхэлсэн. Тэгэхээр шадруудынх нь тоонд багтаж, итгэлт анд нь болсон “барометр”-үүдийн дүн хэр зэрэг бодитой вэ гэдэгт анхаармаар байгаа юм. Барометрүүдийн гаргасан судалгаагаар бол У.Хүрэлсүхийн рейтинг бусад улстөрчөөс хол тасарсан гэдгийг дээр хэлсэн. Цахим сүлжээгээр ч дүүрэн бий. Гэтэл У.Хүрэлсүхийн нэр хүндийн температур хөрсөн дээр базаахгүй байгааг хэн бүхэн харж байна. Хотын даргын суудлыг тойрсон элдвийн явдлуудаас үүнийг баталгаажуулж болно. 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Хотын дарга Су.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнээс хойшх 76 хоногийн хугацаанд Улаанбаатар хот даргагүй явж ирлээ. Хуулийн дагуу НИТХ хуралдаж томилох гэсэн боловч болсонгүй. Учир юу гэвэл НИТХ дахь МАН-ын бүлгээс эсэргүүнүүд төрж, намынхаа бодлогыг нураасан байгаа юм. Тиймээс МАН-ын Хяналтын хороо хуралдаж, бодлого эсэргүүцсэн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаасаа хөөжээ. Угтаа энэ бол өөр утга агуулгатай явдал л даа. Өнгөн дээрээ Ц.Сандуй Д.Амарбаясгалан, С.Мөнхчулуун С.Амарсайхан гэсэн эсрэгцлүүд үзээд байгаа юм. Гэвч нидэр дээрээ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн бяр хүч тэнд дутаад байгаа хэрэг. Томилогдсоноосоо хойш рейтинг нь байнга өссөөр, онолын хувьд хоёр жилийн дараах сонгуульд амжилт үзүүлэх хэмжээнд очсон намын даргын үг НИТХ-д яагаад хүрэхгүй байна вэ гэдэг том асуудал юм. Зөвхөн энэ удаад С.Мөнхчулуун сөрж босоод нэр дэвшиж байгаа юм биш. Өмнө нь Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болгоно гэж шийдчихээд байхад нь Д.Сумъяабазар бодлогыг нь эсэргүүцэж нэр дэвшээд дарга болж байв. Тэгэхээр Нийслэлийн МАН-ынхан төв намынхаа том даргыг сонсдоггүй юм байна гэсэн дүгнэлт гарна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тийм л өндөр рейтингтэй нь үнэн байсан бол түүний үг хууль мэт байж,  нөгөөдүүл нь намын даргынхаа бодлого шийдвэрийг үг дуугүй дагах учиртай. Гэтэл өөрөө санал гаргаж, Удирдах зөвлөлөөрөө шийдүүлсэн ч санал хураахаар савж явчихаад байдаг лав хоёр дахь тохиолдол Нийслэлийн МАН-д боллоо. Тэгээд дараа нь батламжлахгүй, захирамжлахгүй гэж Төрийн нэрээр далайлгаж байж үгээ ажил болгож, шийдвэрээ биелүүлдэг намын дарга болж хувирч байна. Ер нь бол эндээс л У.Хүрэлсүх өөрөө бодит байдлыг тун тодорхой харж болохоор байгаа юм. Уг нь “Шалдан хааны үлгэр”-ийг Монголын улстөрчдөд, улс төр сонирхогчдод хамгийн их ярьж өгдөг хүн бол ноён Баабар шүү дээ.  Гэтэл У.Хүрэлсүх шалднаараа, хөрсөн дээрх нэр хүнд, бяр даацынх нь температур нь хасах зааж, цочир хүйтэрчихээд байна. Ийм байхад 2021 оныг ярьсаар, итгэсээр суувал хоёрхон жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд годройтоод улмаар хамаг албан тушаалаа өөрт нь мулзлуулсан М.Энхболдын тавиланг давтахгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрэвзээ барометр худлаа хэмжиж, температур үнэн заагаад, У.Хүрэлсүх энэ чигээрээ яваад байвал ийм л болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.26№ 39  (6006)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21