Улс төр шинэ долоо хоногт

2019-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэв.  Төрийн тэргүүн албан бичигтээ   “УИХ-ын нэр бүхий гишүүд  энэ сарын 14-ний өдөр ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх санал, шаардлагыг гаргаад байна. Иймд гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 1-ний дотор зарлан хуралдуулах саналтай байна” гэжээ.  УИХ-ын Тамгын газраас албан бичгийн хариуг одоохондоо өгөөгүй байгаа.   Гэхдээ энэ долоо хоногт Даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг товлон зарлах юм байна. Мөн энэ долоо хоногт удтал гацаанд байсан Хотын даргын асуудал нэг тийш шийдэгдэнэ.  Нийслэл хот сүүлийн дөрвөн сарын хугацаанд даргагүй байлаа.  НИТХ хуралдаж, Хотын даргад С.Мөнхчулууныг дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилсангүй. Түүгээр ч зогсохгүй  С.Мөнхчулууныг намын дүрэм зөрчсөн хэмээн хөөх шийдвэр гаргасанаа МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар танилцуулсан.  С.Мөнхчулуунтай хамт НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар нар ч хөөгдлөө.  Хотын даргыг сонгох дараагийн НИТХ-ын хуралдаан энэ сарын 26-нд товлогдсон бөгөөд С.Мөнхчулуун намаас хөөгдсөн ч иргэдээ төлөөлөн энэ  сунгаанд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна.  Мөн түүний эсрэг  НИТХ-ын дарга С.Амарсайхан  өрсөлдөнө хэмээн яригдаж байгаа юм.  Ирэх  мягмар гаригт болох НИТХ-аас сонгогдсон Хотын даргыг Ерөнхий сайд хүссэн хүсээгүй батламжлах хуулийн заалттай юм. АТГ-ын  ээлжит хэвлэлийн бага хурал ирэх долоо хоногт болно.  Энэ долоо хоногийн төгсгөлд Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдоржийг  Авлигатай тэмцэх газарт дуудсан гэх мэдээлэл гарсан.  Ерөнхийлөгч асан хуулийн байгууллагын дуудлагыг хүлээн авсан, гутлаа тослон зангиагаа зүүгээд очно гэдгээ цахим хуудастаа мэдэгдэж, олон нийтэд нэлээд PR-дав.  Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүргүүлсэн байдаг.  Энэ дагуу хуулийн байгууллага шалгалтын эхэлсэн бололтой.  Энэ асуудлаар болон хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Б амь намаа алдсан хэргийн талаар албан ёсны тайлбарыг хуулийн байгууллагууд хийх бололтой. Өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулсан.  Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд татан буугдах болсон сангуудыг танилцуулж, шалгалтыг олон нийтэд ил болгохоор болсон.  Жирийн иргэнийхээ боломжийг хулгайлсан энэ асуудлаас болж, У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуц-лага хүлээх ёстой байв. Гэсэн ч ганц хоёр сайдаа явуулаад л өнгөрөв. Мөн прокурорын байгууллагаас ЖДҮ-гээс зээл авсан дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал парламентад орж ирсэн ч ангийнх нь нөхөд хамгаалж авч үлдсэн. Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг яллагдагчаар татсан ч зарим нь ирж мэдүүлэг өгөхгүй, шалгалтад хүндрэл үүсэж байна гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан яллагдагчаар татах дүгнэлттэйгээ ч очиж танилцаагүй байна. Уг нь олон нийт сангуудад хийх шалгалтаас нэн тэргүүнд ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ гэсэн хүлээлттэй байгаа билээ. Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 1 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21