Т.Батцогт: Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй

2019-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын  Тэргүүлэгч Т.Батцогтоос Баянзүрх дүүргийн сонгуулийн асуудлаар тодрууллаа.   -2016 онд Баянзүрх дүүрэгт орон нутгийн сонгууль болсон. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд асуудалтай хэвээр байна? - Тухайн үеийн сонгуулийн хорооны дарга, зохион байгуулах  бүрэлдэхүүн нь бүгд тушаал ахиад  албаны дарга нар болоод явцгаасан. Түүний дараа ирсэн ажлын хэсгийнхэн иргэдээс олонхийн санал аваад сонгогдсон төлөөлөгчийг хасах шийдвэрийг гаргасан. Энэ маргаан хууль, шүүхийн байгууллагаар яваад өдийг хүрлээ. Одоо дахин сонгууль зарлаж байгаа. Энэ нь ч хуульд нийцэхгүй байна. Дахин сонгууль зарлах үндэслэл болж байгаа сонгуулийн хуулийн заалтыг  Үндсэн хуулийн цэцээс хассан. Тэгэхээр хассан заалтыг үндэслэж, дахин сонгуулийг хүчээр явуулах гэж байна. Үүн дээр бид холбогдох газрууд хуулийн байгууллагад хандаад явж байна. -Одоо өмнөх сонгуулийн асуудал мөн шүүх дээр яваа биз дээ? -Тийм ээ. Дээд шатны шүүхийн шийдвэр гараагүй байна.  Өнөөдөр төрийн байгууллагад хэт их намчирхсан, нэг талд үйлчилсэн, өөрсдийнх нь талд ажилласаных нь төлөө албан тушаал ахидаг, шан харамж авдаг нөхцөл байдал бий болсон. Үндсэн ажлаа хийгээч ээ, өнөөдөр Монгол Улс, нийслэл ямар байгаа билээ, сонгууль хийх өндөр зардал мөнгийг дахин гаргах ямар шаардлага байгаа юм бэ.  2016 онд сонгогдож олонхийн санал авсан төлөөлөгч байна.  Удахгүй 2020 оны сонгууль болох гэж байхад хууль бус шийдвэрээр, өндөр зардал гаргаад сонгууль хийхийг хүлээн зөвшөөрөхгүй -Дээд шүүх дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн юм билээ? -Энэ  шийдвэр өөрөө маргаантай. Тухайлбал Дээд шүүх УИХ дээр хасагдсан заалтыг үндэслэсэн байна. Хүний эрхэд халдсан гээд тухайн заалтыг хасчихсан шүү дээ. Мөн НИТХ-ын  Тэргүүлэгчид сонгуультай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс биш. Тэгэхээр сонгууль явуулах гээд байгаа хүмүүс нь намын нэр хүндийг ашиглаж асуудлыг хүчээр шийдүүлэх гэж оруулж ирсэн гэж харж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.22 № 36 (6003)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 1 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21