ПОЛИТ АНАЛИЗ: МАН-ын “хурган коммунист”-ууд удахгүй гишүүдээ цөлж мэднэ шүү

2019-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Өнөөдөр 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр. XXI зуун гараад гурав дахь арвантайгаа золгох гэж байна. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаас хойш манай Монгол Улс өөрчлөн байгуулалтыг хийж, хүний эрхийг дээдэлсэн, олон намын тогтолцоот, парламентат төрт ёстой ардчилсан Монгол Улс болсон гэцгээдэг. Мэдээж хэрэг, энэ үйл явц яг одоо ч өрнөж л байна. Харин төрийн жолоог нэг намын, ганц хүний атганд өгөхгүй, олноороо төр барих сонгодог загвар болох парламентын засаглалыг сонгосон нь энэхүү ардчиллыг булингартуулдаг ажээ. 2016 онд Монголын ард түмэн МАН-ыг үнэмлэхүй олноор нь парламетад сонгож, төрийн эрх мэдлийг бүрнээр нь олгосон. Зуугаад жилийн настай хэмээх албан ёсны бүртгэлтэй энэ намд ардчилаас хойшх сонгуулиудаар монголчууд итгэл хүлээлгэсээр ирсэн юм. Харин энэ удаагийн сонголт буруу байсан нь ирэх сонгууль чимээлэх тусам улам мэдрэгдэх болов. 2016 оны сонгуулиас хойш МАН-ын бүрдүүлсэн УИХ, Засгийн газар үндсэндээ ажиллаж чадсангүй. Бараг гурван жилийн энэ хугацааг албан тушаалын хэрүүл хийсээр өнгөрөөв. Засгийн газраа солив. Зарим яам нь хэд хэдэн сайд сэлгэв. Одоо сүүлдээ Монгол Улсын иргэний сонгох эрхэнд энэ нам шууд халдаж эхэллээ. Энэ халдлага яг одоо үргэлжилж байна. 2016 сонгуулиар МАН-ынхан нийслэлд бас л ялалт байгуулсан юм. Гэвч сонгуулиас хойш нийслэлийг удирдах байгууллага үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигнасаар байна. Ялалт байгуулсан намраа НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг “60 тэрбум”-ын ярианд оролцсон “хэрэг”-ээр албан тушаалуудаас нь буулгасан. Оронд нь “Оюуны ундраа”-гийн С.Амарсайхан заалнаас нэр дэвшээд, МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшсэн Д.Баярсайхантэй нэг тэнцээд, дараа нь нэг саналаар ялж НИТХ-ын дарга болж байв. Мөн жил гаруйн дараа Нийслэлийн МАН-ын Бага хурал болж, Ц.Сандуйгийн эзгүй орхисон суудлыг эзэнтэй болгосон. Тэр хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөлд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад дэмжсэн байдаг. Гэвч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар бас л заалнаас нэр дэвшээд Нийслэлийн МАН-ын дарга болсон юм. Ингээд өнгөрсөн жилийн сүүлчээр Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг хувийн асуудлаар нь шантаажилсаар өргөдлийг нь өгүүлсэн. Үүнээс хойш бүтэн дөрвөн сар Нийслэлийн Засаг даргын суудал эзгүй байгаа юм. Ингээд сар гаруйн өмнө НИТХ хуралдаж, олонхийн саналыг мөн л заалнаас нэр дэвшсэн төлөөлөгч С.Мөнхчулуун авч Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон. НИТХ-аас түүнийг батламжлуулахаар албан бичгийг Ерөнхий сайдад илгээж, Ерөнхий сайд өнгөрсөн баасан гариг /2019.2.15./-т С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан хариу илгээв. Залгуулаад уржигдар МАН-ын Хяналтын зөвлөлөөс С.Мөнхчулууныг, НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга байсан Ц.Сандуйгийн хамт МАН-аас хөөх шийдвэрийг гаргажээ. Тэр шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өчигдөр олон нийтэд танилцуулсан. Хяналтын хороо буюу түүний дарга Д.Батбаатар ийм шийдвэр гаргана ч гэж юу байхав. Д.Батбаатарт ийм шийдвэр гаргах эрх мэдэл ч байхгүй. Командыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас өгсөн нь тов тодорхой. Хамгийн гол нь эндээс  маш аюултай нэг зүйл ил болж байна. МАН-ын дүрэм Төрийн хууль, ард түмний сонгох эрхийн дээр заларчээ. Яг үнэндээ МАН бол төрийн эрх мэдлийн төлөөх улстөрчдийн нэгдэл, зүгээр л төрийн бус байгууллага гэсэн үг. Нам угаасаа тийм статустай. Харин НИТХ бол ард түмний сонголтоор бүрддэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Ингэхээр нам, НИТХ хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай, өндрийн зөрүү нь хэт хол байгууллагууд гэсэн үг. С.Мөнхчулууны хувьд НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргээс юм байна лээ. Өөрөөр хэлбэл, С.Мөнхчулуун бол Сонгинохайрхан дүүргийг иргэдийг төлөөлөн НИТХ-д сууж байгаа гэсэн үг. Тиймээс С.Мөнхчулууны НИТХ-ын даргад өрсөлдсөнийг буруутгаж, намаасаа хөөгөөд сонгогдох эрхийг нь намын бодлогоор хааж байгаа нь дээр хэлсэнчлэн МАН-ын дүрэм Төрийн хуулийн дээр заларсныг баталсан явдал болж байгаа юм. Монголд ийм үе байсан. 1990-ээд оноос өмнө МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо гэж айхтар байгууллага байлаа. Юун шүүх, цагдаа, прокурор... Улс төрийн товчооны шийдвэрээр намаас хөөнө. Намаас хөөгдсөн хүнд багтаж шингэх газар олдохгүй. Ажил бол наад захын асуудал болдож байж. Ямар сайндаа л “...Намаасаа хөөгдчихлөө, авгайгаасаа салчихлаа, ноосоо тушаачихлаа, ажил амжиж байна аа” гэсэн эмгэнэлт марзагнал түмний тунд тарж байхав дээ. Нэгмөсөн баларсан хүний үг л дээ. Тэр ч байтугай Монгол дахь  Их хэлмэгдүүлэлтийн III үе  хэмээн түүхэнд тэмдэглэсэн 1960-аад оны үеэс эхэлсэн үйл явдлын үеэр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр нутаг заан цөлдөг байв. Тэр үед одоогийн С.Мөнхчулуун шиг “намын бодлого дагаагүй” гэдэг үндэслэлээр Гадаад явдлын сайд С.Аварзэдийг СОТ гэж нэрлэдэг байсан Зөвлөлтийн барилга трестэд жолооч, түүний дараа Гадаад явдлын сайдаар ажилласан Л.Цэндийг Тосонцэнгэлийн модны үйдвэрийн даргаар, Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Дамба, Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу нарыг нутаг заан цөлж, олон жил тэдгээр орон газарт суулгаж байсан байдаг. Тэднийг 1990-ээд оноос хойш Монголын төр цагаатгаж, хуулиар тогтоосон хэмжээгээр хохирлыг барагдуулах арга хэмжээг авсан юм. Энэ бол Монголын түүхэнд үлдсэн хар бараан толбо. Тэгвэл одоо МАН-ын удирдлагад буй “хурган коммунист”-ууд иймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд тунчиг сийхгүй болсон байна. Тэд удахгүй намынхаа гишүүдийг цөлж ч мэднэ. Хамгийн марзан нь “хурган коммунист” дарга нараасаа МАН-ын гишүүд үхтлээ айдаг болсон байна. Энэ бол эмгэнэл. Нийслэлийн Засаг даргыг орлож байгаа Ж.Батбаясгалан өчигдөр телевизээр ярихдаа ээрч муурч байгаад “...Намынхаа дүрмийг дагана даа” гэж байх жишээтэй. Уг нь тэр “...Хуулиа дагана” гээд худлаа ч гэсэн дуугарчихсан бол улстөрчийн хувьд “овоо эр” болох байв. Ер нь бол телевизийн камерт “баригдаж” аргагүйн эрхэнд үг хэлсэн нь л Ж.Батбаясгалан болохоос биш МАН-ынхан бүгдээрээ л ийм айдастай болсон байна. Тиймээс XXI зууны ардчилсан Монголын хуулийг өнгөрсөн зууны арга барилтай “хурган коммунист”-ууд намынхаа дүрмээр дарамталж байгаа нь улсын ирээдүйд заналхийлсэн онц аюултай үзэгдэл юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 59 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21