Ё.Жигмэд: Харилцааны соёл дээр залуу багш нар, эцэг эхчүүд их алддаг

2019-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Чингэлтэй дүүргийн Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит, хошой тэргүүний 50 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, магистр, клиник профессор, зөвлөх багш Ё.Жигмэдтэй ярилцлаа. -Зөвлөх багш болсонд баяр хүргэе? -Баярлалаа. Багшийн мэргэжил, зэрэг дэв олгох БСШУС-ын сайдын тушаал байдаг. Үүний дагуу зөвлөх багшийн зэргийг яамнаас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хүмүүст олгодог. Сая улсын хэмжээнд 103 багш зөвлөх багшид шалгуулснаас 68 нь энэ зэрэг дэвийг авч боловсролын салбарт бүл нэмлээ. Мэргэжлийн зэрэг дэв бол боловсролын салбарт олон жил ажилласнаараа биш юу хийж бүтээсэн, ямар арга барил, туршлагатай, тэргүүний ямар хүмүүс байна вэ гэдгийг мэргэжлийн байгууллагын төвшинд үнэлж, дүгнэсэн. -Зөвлөх багш гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Таны хувьд ямар шалгуурыг хангав? -Зөвлөх багш юуны өмнө өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байх ёстой. Хоёрдугаарт, их бүтээлч байна. Миний хувьд боловсролын салбарт тасралтгүй 36 жил ажиллаж байна. Энэ хугацаанд IX, XII ангийн найман бүлэг төгсгөсөн. Би монгол хэл, уран зохиолын багш болохоор мэргэжлийн дагуу хэд хэдэн ном зохиол, бүтээлийг нийтийн хүртээл болгосон. 2025 оноос Монгол Улс хос бичигтэн болно гэсэн УИХ-аас баталсан тогтоол байдаг. Үүний хүрээнд монгол бичгийг хэрэглээнд тулгуурлан богино хугацаанд сургах арга, монгол бичгээр өөрийгөө шалгах хувилбар, Үндэсний монгол бичгээ хурдан сурах боломж гэсэн сурагчдын болон эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага номыг бичиж нийтийн хүртээл болгосон. Мөн монгол бичгийн сургалт зохион байгуулдаг. Манай сургууль 2000 онд Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит болсноос хойш яруу найргийн “Хүрэл тулга”, “Уран жиргээ” наадмыг 18 жил зохион байгуулж ирсэн. 19 дэх удаагийн наадмаа ирэх сарын 22-нд зохион байгуулна. Үүнийг зохион байгуулагч нь би. Үүний үр дүнд өнөөдөр олон сэтгүүлч, эх хэлээ хайрлан дээдэлдэг олон сайхан яруу найрагчид төрсөн. -Хүүхдүүд монгол бичгээр хэр бичиж, уншиж байна вэ? -Монгол бичгийг сурч байгаа ч хэрэглээ, орчин тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байдаг учраас зөвхөн сургалтын төвшинд үздэг. Тэр бүр хэрэглээ болдоггүй болохоор бэрхшээлтэй зүйлүүд байна. Монгол бичгийг нийтийн хүртээл болгоход олон арга, зам бий. Нэгдүгээрт, тухайн сургалтын байгууллага монгол бичгийн хэрэглээний орчинг сайжруулж өгөх ёстой. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн монгол хэл, уран зохиолын судлагдахууны багаас сүүлийн хоёр жил дараалан үндэсний монгол бичгийг сурах аян өрнүүлсэн. Энэ хүрээнд хүүхдийн уншиж, бичих хурд эрс нэмэгдсэн сайн тал ажиглагдсан. Өнгөрсөн жил манайх сургуулиараа тэргүүн байр эзэлсэн. Энд багаар ажиллаж байгаа хүмүүсийн ур чадвар байна. -Өөрийнхөө туршлагаас хуваалцахгүй юу? -Анги, хамт олныг төлөвшүүлэхэд “Сурагчдын манлайллыг бодитой дүгнэх” гэсэн өөрийн арга барилтай. Энэ үзүүлэлтээр манай ангийн хүүхдүүдийн төлөвшил, хүмүүжил хэнээр ч шахаж шаардуулахгүйгээр дэг журамтай, сахилга баттай, хариуцлагатай, биеэ авч явах соёлтой болсон. Өөрөөр хэлбэл, инновацийн эрин зуунд өөрийн гэсэн өнгө төрхтэй нийгэмд шинэ хүмүүсийг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Зөвлөх багш ганцхан сургуулийн хүрээнд хязгаарлагдахгүй. Монгол Улс хүлээн зөвшөөрсөн учраас 21 аймаг, нийслэлийн багш нарт өөрийн мэдлэг, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт зохион байгуулах эрх нь нээлттэй. Мөн сургуулийнхаа удирдлагуудад “Зөвлөх багш гэдэг нэр манай сургуульд хүндтэй орж ирж байгаа. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн түүхэнд анхных нь. Үүнийг авсандаа гол нь биш сургуульдаа байгаа тэргүүлэх, заах арга зэрэгтэй багш нараа хөгжүүлэх, мэдлэг боловсролыг нь ахиулахад туслан дэмжих, зөвлөн туслахад нээлттэй боллоо. Миний хүчийг та нар ашиглаарай” гэж хэлсэн. Өнөөдөр зэрэг гэдгийг мөнгө гэдэг утгаар нь ойлгож болохгүй. Заах арга 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багшийн үндсэн цалин 20 хувиар нэмэгддэг. Гэвч энэ мөнгөний хэмжүүр биш ээ. Үүний цаана мөнгөнөөс илүү хүүхдийг хүмүүжүүлэхэд их хүч шаардлагатай. -Таны бодлоор залуу багш нар юун дээр их алдаж байна? -Бид аливаа юмыг уламжлал, шинэчлэл гэдэг үүднээс харах ёстой. Шинэ үеийнхэн ийм байна гэсэн шүүмжлэлээр хандаж болохгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Яагаад гэвэл залуу багш нарын ажиллаж байгаа нийгэм, цаг үе, орчин бүхэлдээ өөрчлөгдсөн. Тиймээс залуучуудтай ажиллахад бидний арга барил, тэдэнд заан зөвлөх, туслан чиглүүлэх ажлыг олон талаас нь хийх шаардлагатай гэдгийг зөвлөх багш болсны хувьд тэр хүмүүсийн хэлж, ярьж байгаа үгнээс дүгнэлт хийж байна. -Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ сургуульд өгөхдөө сайн багшийн ангид оруулмаар байна гэдэг болсон. Энэ талаар та юу хэлэхсэн бол? -Бид юуг анхаарах ёстой вэ гэхээр өнөөдөр нийгэм, цаг үе өөрчлөгдсөн учраас эцэг эхчүүдийн боловсролыг, боловсролын системийн байгууллагын салбарын онцлогийг мэдрүүлж, ойлгуулах. Багш нарын хүнд нөхцөлд ажиллаж байгаа байдлыг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Залуу багш, залуу эцэг эхчүүд нэг нийгэм, цаг үед амьдарч байгаа. Бид цахим мэдээллийн орчноос юуг нь авч, хасах вэ гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, өөртөө дүн шинжилгээ хийсний дараа тухайн багштай харилцах хэрэгтэй. Харилцааны соёл нэг номерт тавигдаж байгаа. Харилцааны соёл дээр залуу багш нар, эцэг эхчүүд их алддаг. Тиймээс эцэг эхчүүдийн дунд сургалт, семинар, арга зүйн зөвлөгөө өгч байх ёстой. -Өнөөдөр боловсролын байгууллага юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ? -Өнөөдөр боловсролын байгууллагууд юуг анхаарах ёстой вэ гэдэг нь том асуудал. Боловсрол бол тэргүүлэх салбар гэж үздэг. Өнөөдөр үнэхээр тэргүүлэх салбар мөн үү гэхээр багш нар намар цалингаа нэмүүлэхээр тэмцсэн. Энэ тэмцлийн үр дүнд тодорхой хэмжээгээр нэмсэн. Гэхдээ үнэн чанартаа боловсролын салбарын цалин доогуур. Боловсролын салбарт чанарыг хамгийн түрүүн анхаарах хэрэгтэй байна. Чанарыг дагаж хариуцлага, бодит үнэлгээ байдаг. Өөрөөр хэлбэл, үнэлгээний төвшин олон янз явж ирсэн. Дээхнэ үед эх орны алтан гурав буюу онц, сайн гэж үнэлж байсан. Гэтэл энэ үнэлгээ хувьд шилжиж А, B, С гэдэг болсон. Энэ үнэлгээ бодитой биш. Өнөөдөр 1-8 төвшинд үнэлж байгаа. Энэ үнэлгээний үнэ цэнийг багш бүр ойлгож, энэ үнэлгээгээр зөв бодитой үнэлж чадвал хүүхдийн мэдлэгийн төвшин, ахиц өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Багш хүүхдийг зөв үнэлэхэд чанар гэдэг зүйл рүүгээ орж байгаа юм. ЕБС-ийн сургалтын чанар, үнэлгээ харьцангуй доогуур байсантай холбогдуулаад дээд сургуульд элсэж байгаа оюутны чанарын асуудал яригддаг. Дээд сургуулийн багш нар дунд сургуулиас ийм хангалтгүй хүүхдүүд ирж байна гэж ярьдаг. Нөгөө талаасаа боловсролын салбарт олон жил ажилласан багш нарын хувьд тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн ахмад, гавьяат, алдартай хүмүүстэй уулзаж боловсролын салбарын одоо ба ирээдүй гэсэн сэдвээр мэтгэлцээн, ярилцлага зохион байгуулах, тэдний санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Багшийн эрдэм шавьд, шавийн эрдэм багшаас гэсэн ардын сайхан зүйр цэцэн үг бий. Миний хувьд олон сайхан алдартай, гавьяатай багш нараар хичээл заалгаж, тэдний мэдлэг, боловсролыг өөртөө шингээж авсан гэж боддог. Тухайлбал, Ардын багш, монгол хэл, уран зохиолын багш Д.Төмөр, Ардын багш, шинжлэх ухааны гавьяат С.Дулам, гавьяат багш Дамдинжав нараар бахархаж явдаг. Энэ багш нарын бидэнд олгосон хүмүүжил, хичээл зүтгэл миний ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.20 № 34 (6001)
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

59 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

59 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 51 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 54 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

20 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

20 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16