Өнөөгийн Ерөнхийлөгчийг “Хулгайч” гэсэн экс Ерөнхийлөгчид Зөрчлийн хууль үйлчлэх үү

2019-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдсоны дараахан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар прокурорт 178 хуудас материалыг гардуулсан. Тэгвэл уржигдар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуг нь барьж, цахим сүлжээгээр гэнэтийн мэдэгдэл хийлээ. Үүний дараахан Х.Баттулгатай холбоотой 79 үг хэлсэн гэх хоржоон цахим ертөнцөд тархсан юм. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайч хэмээн хэдэнтээ тодотгохдоо “Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм” гэсэн. Экс Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлээс нэг зүйлийг анзаарч болно. Хэрэв энгийн иргэн, хэн нэгэн өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайчаар, бүр хамтрагчидтай нь хамт доромжилсон бол өнөөдөр хуулийн байгууллагад чихдүүлчихсэн хорих ангид хэвтэж байх байсан. Тэр дундаа сэтгүүлчид бид Ерөнхийлөгчийг архаг хулгайч гэх нь байтугай эрх, үүргийнхээ дагуу хардсан ганц л өгүүлбэр бичихэд Зөрчлийн хуулиар “алуулдаг”. Бараг өдөртөө л шүүхээс “дуудлага” ирнэ. Харин өнөөгийн Ерөнхийлөгчийг олон түмний өмнө хулгайчаар нь цоллосон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Зөрчлийн хууль үйлчлэх болов уу даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.15 № 31 (5998)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 1 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21