“Инээмсэглэл-Эерэг хандлага”-ыг төлөвшүүлнэ

2019-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнгөрсөн жил “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” гэсэн уриатай зохион байгуулагдаж байсан. Тэгвэл энэ  жил “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор өчигдөр эхэллээ. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ЭМЯ-ны харьяа улсын гурав дахь шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төв, аймаг, орон нутаг дахь “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”, Эрүүл мэндийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөл чуулж,  өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлууд, ололт амжилтаа тайлагнаж, энэ онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, тулгамдсан асуудлаа ярилцаж, санал бодлоо солилцож байна.  

Эрүүл мэндийн сайд ажлаа тайлагнав

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 онд тус салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан юм.  Тэрээр “Өнгөрсөн онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд  таван зорилтыг  дэвшүүлэн ажилласан. Ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн өндөр хөгжилтэй улс оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг боллоо. Улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтад хамруулж, эмч нарынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн  жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүллээ. 2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг ЭМДС-аас санхүүжүүлэн, нийт  52363 хүнийг хамрууллаа.   “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр  дахь үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэдгийг онцлов.  

Харилцаа хандлага, ёсзүйгээ сайжруулна

  Эрүүл мэндийн салбарынхан  2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн ажиллахаар болсон гэдгээ энэ үеэр тодотгов. Энэхүү зорилго, чиглэлийнхээ хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ  эмнэлгиийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч, ар гэр”  гэсэн гурван талт харилцааг дээдэлж, бие биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандан ажиллахыг уриалсан юм.  Мөн “Инээмсэглэл” гэдэг бол үнэ төлбөргүй атлаа асар ихийг бүтээх хүчийг агуулж, хүмүүсийн хооронд итгэлцэл, эрч хүч, урам зориг,  амжилт бүтээлийг бий болгож чаддаг.  Иймээс эрүүл мэндийн салбарын ажиллагсад бид өөр хоорондоо төдийгүй иргэд, үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж эерэг харилцаа хандлага бүрдүүлэх чиглэлд  эрс шинэчлэл хийж  ажиллана гэдэгт  итгэж байгаагаа илэрхийллээ. Удирдах ажилтны зөвлөгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, удирдах ажилтнуудын төлөөлөл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар,  НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагын төлөөлөл 200 орчим хүн оролцож байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.15 № 31 (5998)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21