Б.Энх-Амгалан Алтай руугаа зам ч, тал ч засна

2019-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА У.Хүрэлсүхийн танхимын хамгийн асуудал ихтэй, ачаа хүндтэй салбар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд оногдлоо. Тэрээр 2016 оноос хойш гурван ч сайдын нүүр үзсэн Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон юм. Б.Энх-Амгалан парламентад анх удаа сонгогдсон ч НИТХ-д найман жил төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласны хувьд хотын ажилтай их ойр гэж өөрийгөө тодотгодог. Тийм ч учраас төлөөлөгч байхдаа Улаанбаатар хотыг Хятадын хотуудтай холбоход идэвхтэй ажилласан. Улаан-Үүд, Эрхүү, Краснярск, Чита, Новосибирск, Санкт-Петербургтэй холбоход анхаарч албан томилолтоор явж байхдаа ямар сайндаа л Новосибирск ниссэн онгоцыг саатуулсан “хэрэг”-т ч орооцолдож байв даа. Тэр талаараа “Олон улсын байтугай орон нутгийн онгоцыг буулгадаг, суулгадаг эрх надад бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байдаггүй зүйл шүү дээ” гэж тайлбарлаж байсан удаатай. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн асуудалтай буюу Газрын дарга нар нь ажлын байран дээрээ архидаж нэгнийхээ аминд хүрсэн, гал тэрэг осолдож олон хүний амь эрсдэлд оруулж бусдыгаа “хөлдөө” чирсэн яамыг тэр толгойлох томилолтыг өвөртөллөө. Мөн олон жил шүүмжлэл дагуулсан төмөр зам, Гашуунсухайт, Цагаан хадны боомтыг цэгцлэх, сайжруулах, жолооч нарыг аюулгүй байдлыг хангах ёстой. Түүнчлэн нислэгийн компаниудтай зөвшилцөж тийзний үнийг буулгах, хүлээлт үүсгээд байгаа Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг улсын баяр наадмаар нээх эсэх нь бас л Б.Энх-Амгалангийн ажлын үзүүлэлт болж таарна. Түүнд сахилга хариуцлага тэг зааж, удирдлагуудаа бүрэлдэхүүнээр нь огцруулсан зам тээврийн салбарыг дэгэнд нь оруулж, урагшлуулах их үүрэг ноогдож буй юм. Б.Энх-Амгалангийг түүхийг харвал, 1989 онд Алтай хотын арван жилийн хоёрдугаар сургуулийг төгсч 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр төгсчээ. Түүнээс хойш Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт дөрвөн жил ажиллаад, түүнээс хойш “World Trans”, “Улаан бутан”, “Таван-Эрдэнэ”, “Мишээл групп”-т зэрэг бизнесийн салбарт арав гаруй жил ажиллаж байгаад 2008 оноос 2016 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 оноос Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон байдаг. Тэгвэл “Мишээл групп”-ээр овоглодог Б.Энх-Амгалан хэдийгээр Хан-Уул дүүргээс Их хуралд сонгогдсон ч түүний энэ удаагийн сайдын сэнтий бас л онцлогтой. Уугуул нутгийнхан нь болох алтайчууд болоод угшил нэг МАН-д ч хүлээж буй зүйл бий аж.  Зам, тээврийн сайдын суудал алтайчуудын хувьд олон жил дуншиж буй Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн 125 км замыг маш хурдан ашиглалтад оруулахад нутгийн түшээ анхаарч, түлхэц өгнө хэмээн итгэж буй юм. Харин нөгөө талаас ард түмний дунд нүүрээ бараад буй МАН-ын 2020 оны сонгуулийн PR-ыг Говь-Алтайнханд аятайхан хийх үүрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн төр, засаг, түшээдийн нүүр үзээд ч замтай болж чадахгүй байгаа Алтайнхны хүслийг гүйцээж баруун тийш зам ч , замаараа далимдуулж намынхаа эрх бүхий хүмүүсийн талыг ч засах хүндхэн үүрэг хүлээж буй сайд юм. Салбарын шинэхэн сайд ажлаа аваад анхны шуурхай хуралдаанаа хийж шинэ нисэх онгоцны буудлыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх, МИАТ компани Гуанжу, Шанхай нислэгүүдийн үр дүнгийн судалгаа дүгнэлт, Гашуунсухайт боомт дээр 140 км  болон түүнээс  урт цуваа, дараалал үүсгэхгүй байх зэрэг цөөнгүй асуудлыг хөндөж, үүрэг өгсөн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.15 № 31 (5998)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21