Төрийн л хүн

2019-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулганаар Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо. Уг нь тэр  У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн байдаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газар, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад ч хамгаалж байсан улстөрчдийн нэг. УИХ дахь 32-ын бүлэг, түүний дараа 27-гийн бүлэг болоход нь ч бүрэлдэхүүнд нь үлдсэн. Үндсэндээ МАН-ын дотоодод бол “ялагдсан” талын гишүүн. Харин энэ удаа тэр “ялсан” талд буюу У.Хүрэлсүхийн багт сайдаар ажиллах томилолт авчихлаа. Нэлээд амбицтай улстөрч бол ийм сонголт хийхэд асуудалтай байж болно. Албан тушаалын төлөө хэлсэн ярьснаасаа буцлаа гэж үзэх магадлалтай.  Харин Ё.Баатарбилэгийг сайдаар томилогдоход үзэл баримтлалаасаа буцсан гэхээс илүү улс төрийн тохироогоор томилогдсон сайд гэж хүлээж авсан. Тэрээр УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн, Монгол Улсын сайдаар ч анх удаа томилогдов. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүх багаа бүрдүүлэхдээ Батлан хамгаалахын сайдаар ажиллуулах санал тавьсан удаатай. Нөгөө талаар Ё.Баатарбилэгийг сайдаар томилсон нь тэг дундуураа хуваагдсан МАН-ын эв нэгдлийг жаахан ч гэсэн тодотгож, өнгөлж өгсөн гэхэд болно. Эрх баригч нам 32, 32-оороо хуваагдан эрх, ашиг албан тушаалын төлөө дайтаж байсан цаг саяхан. Одоо ч МАН-ын дайн намжаагүй. Тэгвэл Ё.Баатарбилэгийг сайдаар томилсон нь бүлэг хооронд жаахан ч гэсэн уялдаа холбоо бий гэдгийг харуулав. Ер нь Ё.Баатарбилэг намын эв нэгдлийг нэлээд чухалчилдаг. Нам доторх хагарлыг ахмад гишүүд үүсгэж байна, тэд залуу үедээ үлгэр дуурайлал болох учиртай ч эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг шүүмжлэлийг ч УИХ-ын чуулган дээр хэд хэдэн удаа хэлж байсан билээ. Ё.Баатарбилэг нь 1991 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын II дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн. 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Улмаар 2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүний намтраас харахад улс төр, бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж парламентад орж ирээгүй. Харин төрийн бүх л шатыг дамжиж, УИХ-д орж ирсэн цөөхөн улстөрчдийн төлөөлөл юм байна.   Шинэ сайд Ё.Баатарбилэгийн хамгийн сүүлд өгсөн ХОМ-ийг мөн харахад түүний жилийн орлого 18 сая 500 мянган төгрөг,  гэр бүлийн гишүүдийн орлого нь 24 сая 950 мянган төгрөг байна. Хоёр орон сууцтай. Lexus 570 маркийн нэг автомашинтай, Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл, газар, мал, аж ахуй байхгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, эзэмшдэг хувьцаа үгүй хэмээн мэдүүлжээ. Ийнхүү Ё.Баатарбилэг хамгийн асуудалтай салбарын нэг БСШУС-ын сайд болов. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ яам дөрвөн ч сайдын нүүр үзлээ.  Мөн Төрийн бичгийн даргын томилгоо нь одоо ч анхаарлын тэмдэгтэй байна. Боловсролын салбарт бодлого дутагдаж байгаа нь үнэн. Ё.Баатарбилэг сайдын хувиар салбарын асуудлыг цэгцлэн,  улстөрчийн хувьд шаазан шиг хагарсан намын эвийг нийлүүлэх хүндхэн үүрэг хүлээлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.14 № 30 (5997)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21