Шазруун...

2019-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Өдгөө хуучраагүй байгаа сар шинийн баярын өмнөхөн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт зарим нэг сэлгээ хийгдэв. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болон дэвшиж, оронд нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ очлоо. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон нь УИХ-д анх сонгогдсон гишүүдээс хоёр дахь нь болж таарч байгаа юм. Өмнө нь Ж.Мөнхбат анх удаа сонгогдоод сонгуулийн үеэр МАН-ын генсек байсны хувьд ЗГХЭГ-ын даргын суудалд сууж байв. Мөн тэрээр наяад оны залуусаас сайд болсон анхны хүн болов. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан гээд намынх ах нар чөлөөндөө гарах болоогүй, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нарын ах нар нь одоо л албан тушаалын бараа сэлтийг харж эхэлж байгаа үед 1980-аад онд төрсөн, анх удаа УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдоно гэдэг өөрийнх нь хувьд амжилт л даа. Дөчин нас ч хүрээгүй энэ залуугийн улс төрийн замнал богинохон. Хэнтий аймгийн Батноров сум, Бэрхийн уурхайд төрсөн энэ залуу 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуулийг Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуульд боловсрол судлалын магистр зэрэг хамгаалж, 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.Улмаар 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалжээ. Л.Оюун-Эрдэнэ 2001 онд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ХЭГ-ын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос ЗГХЭГ-ын даргын албыг хаших болсон. Мөн 2010-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Эндээс харвал Л.Оюун-Эрдэнэ ердөө л 11 жилийн улс төрийн намтартай хүн юм. Тиймээс түүнийг энэ “амжилт”-д ямар замаар яаж хүрэв гэдгийг бодох ёстой. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт авч, 65 суудалтай болсон. Л.Оюун-Эрдэнэ бол тэр 65-ын нэг. Өмнөх дөрвөн жилд нь сөрөг хүчин байж, АН-д дарагдаж явсан МАН гэнэтхэн УИХ-д олуулаа болж Монголын улс төрийн эрх мэдэл, албан тушаалыг эзэлсэн. Удалгүй хоорондоо хагаралдаж, тэр нь явсаар өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Харин ингэж эв эвдрэлцэж, засаг төрийг хуваалдан “байлдсан” зурвас үеийн “од” нь энэ залуу болсон хэрэг. Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуульд намаа ялалтад хүргэсэн М.Энхболдтой “заамдалцаж”, улмаар сар шинийн өмнөхөн суудлаас нь унагасан юм. Яг үнэндээ М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ хоёрын туршлага, түүх сэлтийг жинлээд үзвэл нэг нь дэндүү хүнддэж, нөгөө нь хэтэрхий хөнгөднө. Гэвчиг яг одоогоор хөнгөн нь хүндээ буулгаад авчихав. Сануулбал, Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхны чуулган дээр л М.Энхболд руу дайрч эхэлсэн байдаг. М.Энхболдыг УИХ-ын дарга болохоор санал хурааж байхад эсэргүүцэж кнопдож байв. Ингэж явсаар жил гаруйн дараа 2018 оны хавар УИХ-ын дарга асан М.Энхболдын байлцсан гэж “60 тэрбум”-ын бичлэгийн асуудлыг сөхөж, уг үйл явдлаар Нийтийн сонсголыг хийх саналыг өргөн барьж байв. 2018 оны баяр наадмын өмнөх өдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлахыг шаардсан 25 гишүүний гарын үсгийг өөрийн бланк дээр зуруулж УИХ-д өргөн барьсан. М.Энхболдыг огцрохгүй бол чуулганд суухгүй гэж бойкот хийж үзэв. Ийн баяр наадмын дараа, найр хуримын долоо, найм, есдүгээр саруудад “60 тэрбум”-ын асуудлаар АТГ, ТЕГ-т хандаж, энэ хэргийг дахин шалгуулж эхэлсэн. Улмаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах саналыг өргөн барьж, зүтгэсээр сар шинийн баярын өмнөхөн буюу одоогоос 14 хоногийн өмнө санасандаа хүрсэн. Энэ үед өнгөрсөн зунаас хойш ганцаараа байсан Л.Оюун-Эрдэнэтэй хамт албан бланк дээр гарын үсэг зурсан 40 гишүүн чуулганыг бойкотлож, М.Энхболдын эсрэг хамтдаа тэмцдэг дөрвөн гишүүн нэгдсэн байдаг. Бас Сүхбаатарын талбайд хоёр ч удаа олон нийтийг хамарсан томоохон жагсаал зохион байгуулсан. Л.Оюун-Эрдэнэ ингэж улайран зүтгэснийхээ шалтгааныг “...Монголын төрийг МАНАН-гаас цэвэрлэж байна” хэмээн тайлбарладаг. Түүнийхээр УИХ-ын дарга асан М.Энхболд бол МАНАН-гийн томоохон төлөөлөл гэсэн. 2016 онд анх удаа УИХ-д сонгогдоод өнөөдөр ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнийн түүх ердөө л энэ. Гэхдээ М.Энхболдыг ингэтлээ зууж, түүн рүү улайран дайрах бас нэгэн шалтгаан байдгийг улс төрийн хүрээнийхэн, ялангуяа МАН-ынхан яриад байгаа. Тэр нь “...НАМЗХ-ны ерөнхийлөгч байхдаа АНУ-д сурахаар явсан хойгуур нь МАН-ын дарга М.Энхболд тус холбооны удирдлагыг Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр хоёрт шилжүүлэх ажлыг зохион байгуулсан” гэж НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ үздэг аж. Тиймээс өс санаж, түүнийхээ хорслыг тайлахаар УИХ-ын гишүүн болсон өдрөөсөө эхлэн М.Энхболд руу дайрч, эцэст нь УИХ-ын дарга, МАН-ын дарга гэсэн өндөр дээд албан тушаалуудаас нь салгасан гэх юм билээ. Ер нь бол энэ утгаараа ч, өнгөрсөн хоёр жилийнх нь үйл хөдөлгөөнийг харсан ч Л.Оюун-Эрдэнэ бол тунчиг шазруун юм. Эдгээр мэдээлэл, дүгнэлтийг одоохондоо үнэлэх шаардлагагүй. Яадаг ч байсан Л.Оюун-Эрдэнэ дээр дурдсанчлан тун богино хугацаанд явсаар ЗГХЭГ-ын дарга болж чадлаа. Өөрөөр хэлбэл, албан тушаалтантай тэмцэлдэж явсан сул гишүүн өөрөө эрх мэдлэл, албан тушаалд очлоо. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ “гудамж”-наас тэмцэж байсан шигээ, ярьж байснаараа МАНАН-г устгаж, Монголыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж чадах уу гэдэг асуулт одоо зүй ёсоор тавигдана. Мэдээж хэрэг, үүнийг цаг хугацаа харуулна. Магадгүй, өнгөрсөн хугацаанд хэлсэн ярьсан нь худал болж таарвал төрийн энэ өндөр албан тушаалаас түүн шигээ хурдан бууж, улс төрийн арван хэдэн жилийн түүхэндээ цэг тавих нь тодорхой. Харин амаа ажил болгож, М.Энхболдыг түлхсэн шигээ шазруун хэвээрээ ажиллавал Л.Оюун-Эрдэнэд итгэж болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.13 № 29 (5996)    
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

6 цаг 10 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

9 цаг 49 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

16 цаг 11 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

16 цаг 11 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

16 цаг 11 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин