Шинэ хуультай, хуучин гишүүдтэй ТАЗ

2019-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд Төрийн албаны зөвлөл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна гэжээ. Өмнө нь долоон гишүүнтэй байсныг ийнхүү шинэ хуулиар тав болгож өөрчилсөн юм. Мөн ТАЗ-ийн даргыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгож томилдог байсныг болиулж, зөвлөлийн гишүүд дотроо хуралдан, нууц санал  хураалтаар томилдог болж байгаа юм.  Ийнхүү хуулийн өөрчлөлтийн дагуу томилгоо явагдаж, ТАЗ шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажилдаа ороод байна. ТАЗ-ийн даргаар Б.Баатарзоригийг сонгож, орон тооны гишүүнээр Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг томилоод байна. ТАЗ-ийн даргаар сонгогдсон Б.Баатарзориг нь төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байна.   Төрийн захиргааны тэргүүн түшмэл зэрэгтэй. Түүний танилцуулгаас харахад ихэвчлэн улс төрийн албан тушаал хашиж байжээ. Аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан, боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан төдийгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан билээ. Харин гурван жилийн өмнөөс Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж, энэ жилээс тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдоод байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг ТАЗ-ийн гишүүнд санал болгож, томиллоо. Тэрээр  эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажиллаж байгаа юм. Цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байжээ. Түүний хувьд ТАЗ-д анх удаа сонгогдон ажиллахаар болж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хуульзүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажиллаж байв. Мөн цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Харин Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан нь соёл судлаач, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга, ЗГХЭГ-ын Боловсон хүчний хэлтэст шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм. Ийнхүү ТАЗ Б.Баатарзориг, Д.Баатарсайхан, С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрсайхан гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. С.Цэдэндамбын хувьд бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байгаа юм. Сүүлийн үед төрийн албатай холбоотой асуудал олноор гарч, хариуцлага, сахилга батыг чангатган ажиллана гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль шинээр мөрдөгдөж эхэллээ.  Тэгэхээр хуулийн хэрэгжилт, төрийн албатай холбоотой элдэв асуудал бүгд ТАЗ-ийн шинэ бүрэлдэхүүнээс шалтгаалах юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.12 № 28 (5995)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21